Нийслэлийн МАН-ын даргын сонгууль “начны найраа” шиг л юм болжээ

Д.Очир

Нийслэлийн МАН-ын дарга хэн болох вэ гэдэг МАН-ынханд лав маш чухал байсан. Сүүлийн лав нэг жилийн туршид хаа сайгүй Нийслэлийн МАН-ын Бага хурлыг ярьсан МАН-ынхантай олон таарч явлаа.

Удаанд дуншсан хурал нь өчигдөр, энэ сарын 21-нд болж, өнөөдрийн 22-ын өглөөг болтол хуралдлаа. Ингээд Нийслэлийн МАН-ын даргаа шинээр сонгосон байна.

Энэ албан тушаалын төлөө Нийслэлийн Засаг дарга Су.Батболд, УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар хоёр өрсөлдсөн байна. Ингээд өглөөнийн 3:00 цагт санал хурааж эхлээд 5:00 цагийн үед дүн нь гарахад Д.Сумъяабазар гурван хүний саналаар ялалт байгуулсан байжээ.

Хамгийн гол нь Нийслэлийн МАН-ын даргын сонгууль гэж “начны найраа” шиг л юм болжээ. Юутай ч Д.Сумъяабазарын ард том том сонгуульд ажиллаж дадсан том баг ажилласан гэх мэдээлэл байна. Энэ ч үнэний ортой байх. Шуудхан хэлэхэд найраа гэдэг нь хор л гэсэн үг.

Харин Су.Батболд гэж багцаагүй тэнэг хүн. Ингэхийг нь мэдсээр байж дув дуугүй суусаар байгаад Нийслэлийн МАН-ын даргын суудлаа алдчихлаа. Энэ нь хэд хоногийн өмнөөс л зарим улстөрчийн ярьж байгаа, зарим нэг хэвлэлийн нийтлэлийн бодлогоос харагдаад байсан гэж учир мэдэх хүн хэлж байна.

Одоо Д.Сумъяабазар 2007 онд С.Баяр М.Энхболдоос намын даргынх нь суудлыг авангуутаа “Хариуцлагаа хамтад нь үүрье, ажлаа өгчих” гээд “дээрэм” хийж мадагүй л юм. Үгүй гэх газаргүй.

Ерөөсөө л Нийслэлийн МАН-ын дарга нь Д.Сумъябазар болсноор Нийслэлийн Засаг дарга Су.Батболдтой нэмэх, хасах шиг харшилдсан “баг” болчихов. Энэ нь Нийслэлийн МАН-д, аягүйдвэл төв нам дээр нь ч ширүүхэн зодоон болох суурь боллоо гэхэд болохоор байна.

Тийм зүйл болох нь тодорхой. Тэгээд 2020 онд намаараа сөнөнө. Энэ бас л харагдаад байгаа прогноз шүү.

Ер нь бол МАН-ынхан өөрсдийгөө боддсон бол Су.Батболд нь дээр байсан юм. Гэвч, яалт ч үгүй маш том найраа ороод явчихлаа. Гэхдээ тэр найраа нь өрсөлдөгч Су.Батболдтой тулсан найраа биш биш санал өгсөн хүмүүсийн тархи угаалт гэдэг найраа юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE