Ирэх сонгуулиуд ийм л балиар болно

Цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж байгаа мэдээллээс эрх баригч МАН-ын зодоон нэвт харагдаж байна.

Хотын намын хороо нь даргаа сонгох гэж байгаа бололтой юм. Тал талд гарчихсан бие биеэ “нухаад” сүйд.

Энэ яахав, болдгоороо болно. Хэн нэг нь Хотын намын хорооныхоо дарга нь болж цаашаа явах биз.

Гэхдээ МАН өнөөдөр эрх барьж байгаа. Эрх баригчид сонгуулиа ингэж хийж байгаа юм чинь ирэх сонгуулиуд ямар болох бол гэж бодохоор огиудас хүрч байна.

Намынхаа сонгуулийг ингэж балиартуулж байгаа юм чинь улсын сонгуулийг бүр “ална” гэсэн үг.

Монголд ардилсан хувьсгал ялаад 30-аад жил болж байна. Өнөөдөр төр барьж байгаа МАН зуугаад жилийн настай. Гэвч ардчилал ч, улс төрийн намууд ч төлөвшөөгүй нь үүнээс тодорхой харагдлаа. Ёс суртахууны доройтол, ёс зүйн хэм хэмжээний тухай тэдэнтэй ярих хэрэггүй нь тов тодорхой байна.

Энэ сонгуулиас гадна албан тушаал, бүлэг фракц дамжсан хуйвалдаан ч гаарлаа.

Жил гаруйхны дараа УИХ-ын ээлжит сонгууль болж хоёр жил “амарсан сонгуулийн цикль эргэж эхэлнэ.

Юутай ч ирэх сонгуулиудад итгэх арга алга. Монголын минь заяа их ээ гээд хараад л сууж байх уу даа.

Эх сурвалж: www.news1.mn Ө.Гомбо

 

SHARE