Доналд Трамп Хятадад ээлжит эдийн засгийн дайн зарлав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп манай урд их хөрш БНХАУ-аас импортолсон бүх бараа, бүтээгдэхүүд энэ сарын 24-нөөс эхлэн 10 хувийн нэмэлт татвар ногдуулах болсноо мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсоор байрладаг Цагаан ордноос мэдэгдсэнээр, “Энэ жилийн сүүл хүртэл нийтдээ 200 тэрбум ам.доллар орчим БНХАУ-аас импортлох бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулна” гэжээ.

Тэр ч бүү хэл, ирэх жилийн эхнээс БНХАУ-ын импортын барааны татварыг 25 хувь хүртэл нэмэхээ ч мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ хариу арга хэмжээ авбал 267 тэрбум ам.долларт хүрэхүйц гуравдагч арга хэмжээг авна гэдгээ ч сануулжээ. Д.Трамп ийнхүү Хятадад эдийн засгийн дайн зарласаар байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE