БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Пхеньянд хүрэлцэн ирлээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Пхеньяны нисэх буудалд биечлэн ирж БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Инийг хүндэтгэн угтан авчээ. Мун Жэ Иний эхнэр Ким Жон Сукийг  БНАСАУ-ын удирдагчийн эхнэр Ли Сол Чутай эелдгээр мэндчилсэн аж.

Пхеньяны нисэх буудлаас эхлэн Мун Жэ Инийн айлчлалыг талархан БНАСАУ-ын иргэд “Үндэсний нэгдсэн хүчээр энх тайван, хөгжил цэцэглэлтийн эринийг эхлүүлъе” хэмээх уриа лоозон барьсан солонгос үндэстний хувцас өмссөн олон арван мянган эмэгтэйчүүд, зангиа зүүж өрнөдийн хүрэм өмссөн эрчүүд уухайлсан байна.

Сүүлийн 11 жилд Пхеньянд БНСУ-ын удирдагч айлчилж буй нь энэ аж. Урьд нь 2007 онд Пхеньянд БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мун Хён айлчилжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE