Шинэ “Мисс Америк” зургаан настайдаа дуу зохиож байжээ

Өнгөрсөн ням гаригт АНУ-ын Атлантик-Сити хотноо болсон “Мисс Америк 2019” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Нью-Йорк мужийн 25 настай Ниа Имани Франклин түрүүлсэн билээ.

Тэрээр Нью-Йорк мужийн Вест Дэвидсоны дунд сургууль, улмаар 2015 онд Хойд Каролины урлагийн сургуулийн хөгжмийн ангийг төгсчээ. Энд тэмдэглэхэд, Ниа зургаахан настайдаа анхны дуугаа бичсэн аж. Чухам урлагт, хөгжимд татагдсанаар тэрээр өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн зорилготой болж чадсан гэнэ. Түүний гол мөрөөдөл нь “Грэмми” шагнал гардах явдал аж. Гэр бүл, найз нөхөд нь сайхан дуулдаг, дуугаа өөрөө зохиодог түүнд “Грэмми” авах бүх боломж бий гэж үздэг байна.

Ниа Имани Франклин 2015 онд Зүүн Каролины их сургуулийн магистрын зэргийг хамгаалжээ.

Түүнийг коллежийн нэгдүгээр дамжаанд сурч байхад аавд нь лимфомын хорт хавдар илэрчээ. Хөгжим л Ниаг хүнд хэцүү үед сэтгэл санаагаар унахаас сэргийлж байсан аж. Тэрээр өөрийн эд эсийг өгснөөр аавынхаа амь насыг аварчээ.

Ниа хүүхдүүдийг урлагт дуртай болоход нь тусалдаг байна. Коллежид суралцаж байхдаа тэрээр авьяаслаг зураач хүүхдүүдэд тусалдаг “ArtistCorps” байгууллагын гишүүн байжээ. Одоо тэрээр дуучдыг тэтгэдэг “Sing for Hope” төрийн бус байгууллагад ажилладаг аж.

Энд тэмдэглэхэд, “Мисс Америк” тэмцээн 97 жилийн түүхэндээ анх удаа усны хувцастай гараагүй болсон юм. Зохион байгуулагчид бүсгүйчүүдийг дан ганц гадаад үзэмжээр үнэлэхгүй гэсэн билээ.

Ниа Имани Франклин:

Хайртай эрэгтэй жүжигчин: Жонни Депп

Хайртай эмэгтэй жүжигчин: Женнифер Анистон

Дуртай өнгө: Улаан

Дэлхийн хамгийн шилдэг хот: Майами

Дуртай хоол: Итали

Хобби: ном унших, хөгжим сонсох, аялах

Өндөр: 171 см

Жин: 55 кг

Хэмжээ: 86-66-89

Шашин: Xристийн

Яс үндэс: Aфрик-америк

Шивээс: Байхгүй

Гэр бүлийн байдал: Найз залуутай

Хүүхэд: Байхгүй

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE