Испани дэлхийн шинэхэн дэд аваргуудыг “доромжлов”

УЕФА-гийн үндэстнүүдийн лигийн тэмцээний шилмэл “А” лигийн IV хэсэгт Испанийн шигшээ баг талбай дээрээ дэлхийн шинэхэн дэд аварга Хорватыг 6:0-ээр хуурай бутниргэж ёстой л доромжлох шиг болов. Хорватын хоёр үндсэн төвийн хамгаалагч Вида, Ловрен нар бэртэлтийн улмаас тоглоогүй нь үүнд нөлөөлсөн байж болох. Хэдий тийм ч Хорват ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн баг гэмээргүй бүх талаар өрсөлдөгчөөсөө хол дутуу тоглосон юм.

Испанийн шигшээ багт Саул, Асенсио, Родриго, Рамос, Иско нар гоолдож, Калинич өөрийн хаалгандаа нэг бөмбөг оруулжээ.

Ингэснээр өмнөх тоглолтод Английг 2-1-ээр хожсон Испани хэсэгтээ тэргүүлж эхэллээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE