Лев Толстой: Хүмүүс хүн төрөлхтнийг өөрчлөхийг хүсдэг ч өөрсдийгөө өөрчлөхийг ер боддоггүй

Зохиогчийн эрхээс анх татгалзаж, төрийн аливаа тогтолцоог эсэргүүцэн шашны шүтээн болсон түүхэн хүмүүсийг үгүйсгэн үнэн алдартны сүмээс  тэрслүү суут зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ой энэ сарын 9-нд тохиолоо. Нобелийн шагналаас татгалзсан тэрээр мөнгийг үзэн ядаж, тариачдын талд ямагт ордог байсан гэдэг. “Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг дэлхийн утга зохиолын мөнхийн бүтээлүүдийг бичсэн түүний зарим бодролоос толилуулж байна.

***

Хүмүүс хүн төрөлхтнийг өөрчлөхийг хүсдэг ч өөрсдийгөө өөрчлөхийг ер боддоггүй.

***

Тэвчээртэй хүлээж чаддаг хүн л бүхнийг хүртдэг.

***

Бурхан болон бусдыг хайрлахаас амьдрал, харин өөрийгөө хайрлахаас үхэл эхэлдэг.

***

Аз жаргалтай гэр бүлүүд нэг нэгэнтэйгээ дэндүү төстэй, харин аз жаргалгүй гэр бүлүүд өөр өөрийнхөөрөө аз жаргалгүй.

***

Хүчирхэг хүмүүс л энгийн.

***

Хайр дурлалгүй амьдрах хавьгүй амар боловч тийм амьдралд утга гэж үгүй.

***

Надад хайртай бүхэн минь байхгүй. Гэвч надад байгаа бүхэнд би хайртай.

***

Дэлхий ертөнц зовж шаналагчдын ачаар урагшилдаг.

***

Ихийг мэдэхээс илүүтэй бага боловч хамгийн хэрэгтэйг мэдэх нь чухал.

***

Маргааш гэхэд амьд явах эсэхээ мэдэхгүй байж хүн бүр ирээдүйд хэрхэхээ төлөвлөдөг нь гайхамшигтай.

***

Эрдэмтэй гэж номноос их зүйл мэдсэн хүнийг, боловсролтой гэж цаг үеийнхээ хамгийн түгээмэл мэдлэг эзэмшсэн хүнийг, харин гэгээрсэн гэж амьдралынхаа утгыг ойлгосон хүнийг хэлнэ.

* **

Шударга амьдрахын тулд тэмүүлж, төөрөлдөж, шаналж, гансарч, ер нь үргэлж тэмцэх шаардлагатай. Харин тайвшрал гэдэг сэтгэлийн доройтол.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE