“US Open” тэмцээний аваргын төлөө тоглолтод  Серена Вильямс зохисгүй авир гаргажээ

АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн буюу “US Open” шувтаргын тоглолтод теннисний домог болсон Серена Вильямс нутгийн корт дээрээ 20 настай Японы тамирчин Наоми Осакад 2:6, 4:6 харьцаатай хожигдсон билээ. Тоглолтын явцад тэрээр талбайн шүүгчийг шударга бус шүүлээ хэмээн удаа дараа хэл амаар доромжилсон төдийгүй уурандаа теннисний цохиураа шидэж эвдлэн дуулиан тарьсан юм.

Талбайн шүүгч Карлос Рамос тоглолтын явцад Серена Вильямыг эхлээд дасгалжуулагчаасаа зөвлөгөө авсанг, улмаар цохиураа шидсэн, эцэст нь шүүгчийг доромжилсон хэмээн нэг геймийн хожлыг нь цуцалжээ. Олон улсын теннисний холбоо зүй бус үйлдлийнх нь төлөө түүнийг 17 мянган ам.доллараар торгох шийдвэр гаргасан байна.

Их дуулгын тэмцээнд анх удаа аваргалсан Наоми Осака өөрийн шүтээн Серена Вильямсын гаргасан авирын цочирдлоос гарч чадалгүй цом гадрахдаа, “Та бүхэн Серена Вильямсыг хожихыг хүсч байсныг ойлгож байна. Гэвч би хожчихлоо. Юутай ч энэ тоглолтыг үзэхээр ирсэн та бүхэнд баярлалаа” гэж хэлээд ер баярлаж хөөрөөгүй юм.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE