Сексийн талаар юу ярих вэ?

Парис даяараа сурталчилгааны самбарт гарсан цуврал зургийг сониучирхан хошуурцгааж байсансан. Эхний зураг дээр усны хувцастай нэгэн цэцэг цэврүү шиг охин, “9-р сарын 2-нд би хөхөвчөө тайлна” гэж хэлж байгаагаар гарсан байв. 9-р сарын 2-нд шинээр гарсан зураг дээрээ тэрээр хөхөвчөө тайлсан байлаа. Харин энэ удаа тэрээр, “9-р сарын 4-нд би дотоожоо тайлна” гэж ам гарчээ. Парис даяараа түүнийг амласандаа хүрэх болов уу, үгүй болов уу гэж асууцгааж байв. Тэр бүсгүй амласандаа хүрсэн юм.

Цөөн тооны Парисчууд шоконд орсон. Харин би иймэрхүү зурагт хуудсыг өмнөд Дакотад гарга гэж зөвлөхгүй. Пакистанд Лалын шашны тэргүүн нь саяхан, “Манай эмэгтэйчүүд сонин сэтгүүл болон телевизийн рекламанд оролцох болсон нь бурханыг хилэгнүүлж байгаа хэрэг бөгөөд Коран сударт заасан ариун ёс жаягийг аймшиггүйгээр зөрчиж байна.” гэж мэдэгджээ. Тэрээр эмэгтэй хүн сурталчилгаанд оролцохыг хатуу хориглох санал дэвшүүлсэн юм.

Саудын Арабад эмэгтэй хүний гэрэл зургийг реклам сурталчилгаанд ашиглах нь хуулиар хориотой. Харин зурмал зургийг ашиглахыг зөвшөөрдөг боловч гараа ил гаргасан эсвэл нүцгэн байдлаар дүрсэлсэн байж болохгүй. Зөөлөн ундааны рекламанд уруулаа амтархан долоож байгаа жаахан охин гарсаныг шалиг ичгүүргүй явдал хэмээн хориглож байжээ

 

“РЕКЛАМНЫ СЭТГЭЛ ЗҮЙ” номноос хариултыг олно.

 Эх сурвалж: Рекламны сэтгэл зүй  НОМ АМИН – Инвест Хэвлэлийн газар

Номин, их дэлгүүр болон Аз хур, Интер номын худалдаанд гарсан байна.

Утас: 99106680.99690055. 77110000

SHARE