Германд Мөрөн хотын нэрэмжит гудамж нээгдэнэ

ХБНГУ-ын Бранденбург муж улсын Барут/Марк хотын “Ам Хайдевег” дүүрэгт “Muruner Straße” буюу “Мөрөнгийн” гудамж байгуулагдана.

Барут/Марк хот нь Хөвсгөл аймгийн нийслэл Мөрөн хоттой 2011 оноос хойш түншлэлийн харилцааг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд түнш хотынхоо нэрэмжит гудамж нээх ёслолыг 2018 оны 9 дүгээр сарын өнөөдөр зохион байгуулах аж. 

Барут Марк хот нь хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах машин, сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж зэргийг өмнө нь нийлүүлж байсан билээ. 

SHARE