Токиогийн олимпод Монголыг төлөөлөх кимоно бэлэн болжээ

Японы “One World, Inc”  байгууллага 2020 онд Токиод болох зуны XXXII олимпийн наадамд оролцох 196 орныг төлөөлсөн кимоно бүтээх төслөө 2016 онд эхэлжээ. Тус төслийн удирдагч Ёшимаса Такакура хэлэхдээ, “Кимоно бол тогтсон загвар, бүтээх хатуу дэг бүхий Япон үндэсний илэрхийлэл болсон уламжлалт хувцас юм. Бид тэрхүү дэг жаягийг баримтлан тухайн улс орны үндэсний онцлогийг тусгасан хээ чимэглэлийг хэрэглэн кимононуудыг бүтээж байна” гэжээ.

Тэгвэл манай улсыг төлөөлөх кимоно бэлэн болсныг саяхан олон нийтэд толилуулсан байна. Тэрхүү кимонод алтан соёмбо, гэр, өлзий, угалз хээ зэргийг дүрсэлжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

 

SHARE