“Handelsblatt”: Москва “Дорно-2018” хээрийн сургуулиар НАТО-д цэргийн сүр хүчээ харуулж байна

Москва янз бүрийн хээрийн томоохон сургууль, үүний дотор БНХАУ-ын зэвсэгт хүчний оролцож буй “Дорно-2018”-ыг явуулснаар НАТО-д цэргийн сүр хүчээ харуулж байгаа тухай Германы “Handelsblatt” сонинд бичжээ.  Тус сонинд бичсэнээр, “Дорно-2018” хээрийн сургууль нь дэлхийн II дайнаас хойш үзэгдээгүй томоохон ажиллагаа болж байгаа бөгөөд Москва-Бээжингийн цэргийн нягт хамтын ажиллагааг илэрхийлж байгаа аж.

ОХУ-ын Сибирь, Алс дорнодын бүсэд болж буй “Дорно-2018” тус улсын шинэ түүхэн дэх хамгийн том хээрийн сургуульд 300 мянга гаруй цэргийн албан хаагч, мянга гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг, Номхон ба Хойд мөсөн далайн фолотын хөлөг онгоц, шумбагч онгоцууд, 36 мянган хуягт техник оролцож байгаа  юм.  Тус хээрийн сургуульд түүнчлэн БНХАУ, Монгол Улсын зэвсэгт хүчин оролцож байгаа билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE