Монголын баг тамирчдын тав дахь алтан медалийг боксчин Э.Цэндбаатар гардлаа

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болж буй Азийн XVIII наадмын боксын тэмцээний алтан медалийн төлөө манай хоёр тамирчин Узбекистаны боксчидтой учраа таарлаа. 60 кг-ын жинд Э.Цэнбаатар Узбекистаны Шункор Абдурасуловыг 3:2-оор хожиж аваргалсан бол 64 кг-ын жинд Чинзориг мөн улсын Ихболжон Холдаровт 0:5-аар хожигдон мөнгөн медаль хүртжээ.

Ийнхүү Монголын баг тамирчид таван алт, есөн мөнгө, арван хүрэл, нийт 24 медальтайгаар 16-д жагсч байна.

SHARE