Азийн наадамд Монголын баг медалийн тоогоор 19-д жагсч байна

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болж буй Азийн зуны XVIII наадамд Монголын баг тамирчид 19-д жагсч байна. Медалийн тоогоор БНХАУ (112 алт, 78 мөнгө, 55 хүрэл, нийт 245 медаль) тэргүүлж, Япон (60 алт, 50 мөнгө, 69 хүрэл, нийт 179 медаль), БНСУ (41 алт, 49 мөнгө,    58 хүрэл, нийт 148 медаль) удаалж байна.

Монголын баг тамирчид одоогийн байдлаар гурван алт, таван мөнгө, есөн хүрэл, нийт 17 медальтайгаар арванесөд жагсч байгаа ажээ.

Манай тамирчдаас:

Алтан медалийг чөлөөт бөхийн Э.Бэхбаяр, П.Орхон, буудлагын Г.Нандинзаяа

Мөнгөн медалийг чөлөөт бөхийн Ш.Түмэнцэцэг, буудлагын Ч.Нарантуяа, жүдогийн Г.Алтанбагана, кураш бөхийн Б.Баасанжаргал, О.Мөнхцэцэг

Хүрэл медалийг чөлөөт бөхийн О.Үйтүмэн, Э.Сумъяа, А.Батцэцэг, буудлагын Г.Нандинзаяа, жүдогийн О.Ууганбаатар, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Ц.Наранжаргал, жиу-житсугийн Ц.Удвал нар тус тус хүртээд байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE