Стивен Сигал Москвад айкидогийн сургууль нээнэ

Хоёр жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс тус улсын иргэний паспорт гардаж авсан тулаантай киноны алдарт жүжигчин Стивен Сигал өдгөө Москвад эхнэр Б.Эрдэнэтуяагийн хамт амьдарч байгаа ажээ. Тэрээр саяхан Москвагийн зохих албанд хандан “Тен Шин” (японоос орчуулбал “Тэнгэрийн сүнс”) нэртэй өөрийн айкидогийн сургуулийг нээх хүсэлт гаргажээ.

Стивен Сигалын хэлснээр, айкидогийн үндэслэгч Уэшиба Морихеягийн багш Дегучи Наохи түүнд 45 жилийн тэртээ Тен Шин нэр хайрласан гэнэ.  АНУ-д түүний “Тен Шин” брэнд нэртэй нэлээд хэдэн айкидогийн сургууль ажилладаг ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE