Э.Цэндбаатар Азийн наадмын хүрэл медалийн болзол хангалаа

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болж буй Азийн зуны наадмын боксын тэмцээний медалийн төлөөх тоглолтууд эхэллээ.

52 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Тайландын Юттапонг Тонгдетэй тэнцүүхэн өрсөлдөж шүүгчдийн санал 2:3-аар хуваагдсанаар хожигдов.

Харин 60 кг-ын жинд Э.Цэндбаатар Туркменистаны Хурсанд Иманкулиевыг 5:0-ээр итгэлтэй хожиж хүрэл медалийн болзол хангаад байна. Манай боксчин одоо мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын Жун Шантай өрсөлдөх юм.

Өнөөдөр хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр 56 кг-ын жинд Х.Энх-Амар Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой, 64 кг-ын жинд Б.Чинзориг Энэтхэгийн Дхееражтай, эмэгтэйчүүдийн 51 кг-ын О.Жаргалан Вьетнамын Ти Там Нгуентэй тус тус рингэн дээр гарна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE