Видео тоглоомд хожигдсон этгээд хоёр хүнийг буудаж алаад амиа егүүтгэжээ

АНУ-ын Флорида мужийн Жексонвилл хотод болж байсан “Madden NFL” видео тоглоом буюу киберспортын тэмцээний үеэр 24 настай Дэвид Кац гэгч этгээд хожигдсондоо шаралхан буу гаргаж ирээд гал нээн хоёр хүний аминд хүрч, 11 хүнийг шархдуулжээ.

Үүний дараа Дэвид Кац амиа хорлосон тухай Жексонвиллийн цагдаагийн газрын дарга Майк Вильямс сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE