Өмнөд Солонгосын “K-Bank” Монголд “MCS” групптэй хамтран интернет банкны үйлчилгээ нэвтрүүлнэ

Өмнөд Солонгосын анхны интернетээр дагнан мөнгө зээлдүүлэгч “K-Bank” олон улс дахь байр сууриа бэхжүүлэх зорилтынхоо дагуу өөрийн томоохон хувьцаа эзэмшигч, суурин утасны оператор “КТ” компанийн хамт манай улсад “MCS” групптэй хамтран өөрийн интернет банкны технологи болон үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.

Өмнөд Солонгосын тал “MCS” группын “M Bank” интернет банкны бизнес загварыг боловсруулж хөгжүүлэх, зээлийн эрсдэлийг удирдах системийн үйл ажиллагааны технологийг нэвтрүүлэх, мэдээллийн технологийн системийг байгуулах ба таван жилийн хугацаатай тав орчим сая ам.долларын гэрээ байгуулсан тухай “Korea Times” сонин мэдээлсэн байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE