ХасБанкны дотоод мэдээлэл эзэмшигчийн арилжааны бодлогыг баталлаа ​

ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөл нь банкны Дотоод мэдээлэл эзэмшигчийн арилжааны бодлогыг баталлаа. Бодлогын зорилго нь хууль тогтоомжийн дагуу банкны холбогдох ажиллагсад дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцоход мөрдөх нийтлэг үүргийг зохицуулахад орших аж.

Нийтийн хүртээл болоогүй,  компанийн нөлөө бүхий албаны мэдээлэл олж авсан ажиллагсдад холбогдох үнэт цаасны арилжаанд оролцох,бусад этгээдэд мэдээлэх, ятгах буюу түүгээр дамжуулан холбогдох үнэт цаасны арилжаанд оролцохыг Энэхүү бодлогын дагуу хатуу хорилглоно.

ХасБанк нь харилцагч, түншүүдтэй өргөн цар хүрээтэй харилцаатай бөгөөд нийтийн хүртээл болоогүй,  компанийн нөлөө бүхий  албаны их хэмжээний мэдээлэлтэй харьцдаг гэдгийг ХасБанкны нийт ажиллагсад хүлээн зөвшөөрч, банкны харилцагч болон түншүүдтэй байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу харилцагчийн мэдээллийг бусдад задруулахгүй байх үүргээ ухамсарлдаг билээ.

ХасБанкны Дотоод мэдээлэл эзэмшигчийн арилжааны бодлого нь банкны ёс зүй болон үнэт зүйлсийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Эх сурвалж: www.xacbank.mn

SHARE