Xөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгоно

Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагатай учраас ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгох гэж байгаа билээ. Харин 2020 оноос энэ хэмжээг нэмэгдүүлж, 420 мянган төгрөг болгоно гэж Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооноос мэдээллээ. Ийнхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 хувиар нэмж байгаа юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөгт хүргэснээр цагийн хөлсний хэмжээ 2500 төгрөг буюу 1 ам.долларт хүрч байгаа юм.

Уг нь манай улс хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмдэг. Харин одоогийн төлөвлөгөөгөөр бол нэг тутамд нэмэхээр болж байна.

SHARE