Жеймс Бондын үе үеийн найз бүсгүйчүүд

Английн зохиолч Ян Флемингийн туужуудаар сэдэвлэсэн тагнуулч Жеймс Бондын тухай ээлжит 25 дахь киноны зураг авалт ирэх арванхоёрдугаар сард эхлэхээр болжээ. Оросын тагнуулчтай халз тэмцэх Жеймс Бондын дүрд Дэниэл Крейг бус “Тор”, “Номхон далайн хязгаар” зэрэг кинонд тоглосон Идрис Элбаг сонгосон сураг байна. Харин алдарт тагнуулчийн найз бүсгүйд хэнийг тоглуулахаар шийдвэрлэснийг нууцалж байгаа аж. Юутай ч ирэх жилийн аравдугаар сард дэлгэцнээ гарах киног “Оскар”-ын шагналт Дэнни Бойл найруулахаар болжээ.  

“Бондиан” буюу Жеймс Бондын тухай цуврал кинонд алдарт тагнуулчийн найз бүсгүйн дүрд тоглож байсан үе үеийн жүжигчин эмэгтэйчүүдийг дор эргэн дурсав.

 

Урсула Андресс

Жеймс Бондын тухай анхны кинонд Шон Коннери тагнуулчид, харин Урсула Андресс тагнуулчийн найз бүсгүйд тогложээ. “Бондиан”-ыг шүтэн бишрэгчдийн дунд сануулга асуулга явуулахад дийлэнх нь Жеймс Бондын хамгийн шилдэг найз бүсгүйн дүрийг чухам Урсула Андресс бүтээсэн гэж үзсэн байдаг. Урсула Андрессийн Карибын тэнгисийн уснаас гарч ирдэг кадруудыг дэлхийн кино урлагийн түүхэн дэх хамгийн секси хэсэг гэх нь ч бий.

Өдгөө Урсула Андресс 82 настай ч амьдралын идэвхтэй хэв маягаа үргэлжлүүлэн цанаар гулгаж, усан сэлж, өглөө бүр гүйдэг аж.

 

Хонор Блекман

Хонор Блекман 1964 онд дэлгэцнээ гарсан Жеймс Бондын тухай “Алтан хуруу” кинонд тоглохдоо 37 настай байжээ. Олон жилийн турш алдарт тагнуулчийн хамгийн настай найз бүсгүй гэдгэж байсан тэрээр 93 нас хүрчээ. Хэдий тийм ч Хонор Блекман өдөр бүр иллэг хийж, дугуй унаж, өглөөний гимнастикийг алгасдаггүйн ачаар наснаасаа хавьгүй залуу харагддаг байна.

 

Жейн Сеймур

1976 оны Жеймс Бондын тухай кинонд тоглохдоо балетын бүжигчин Жейн Сеймур 22-хон настай байжээ. Хоёр “Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагнал гардсан тэрээр одоо ч гэсэн илүүдэл жингүй, залуу эмэгтэйнх шиг биетэй гэнэ. 67 нас хүрсэн тэрээр гольф, теннис тогтмол тоглодог ажээ.

 

Мод Адамс

Загвар өмсөгч асан Мод Адамс Жеймс Бондын тухай хоёр кинонд (1974 оны “Алтан гар буутай хүн”, 1983 оны “Наймаалж”) тоглосон цөөхөн бүсгүйчүүдийн нэг.

 

Барбара Бах

Барбара Бах 1977 онд “Намайг хайрласан тагнуулч” кинонд тоглосноор олон улсын секс бэлгэдэл болж “Playboy” сэтгүүлд зураг нь сэтгүүлийн хавтсан бишгүй олон гарчээ. Гэвч тэрээр жүжигчний карьераас татгалзаж гэр бүлдээ бүхнээ зориулжээ. Барбара Бах 1981 онд домогт “The Beatles” хамтлагийн бөмбөрчин асан Ринго Старртай гэрлэсэн байна.

Энэ жил 70 насны ойгоо тэмдэглэсэн тэрээр жимс, ногоо тариалдаг ба хоолныхоо 80 хувийг өөрийн цэцэрлэгээсээ бэлддэг гэнэ.

Жеймс Бондын найз бүсгүйн дүрд тоглож байсан бусад жүжигчдийн гэрэл зургийг дор толилуулав:

Акико Вакабаяши

 

Денис Ричардс

 

Изабелла Скорупко

 

Софи Марсо
Тери Хэтчер
Кэри Ловелл
Леа Сейду

 

Моника Белуччи
Ольга Куриленко

 

Тоня Сотиропулу

 

Халле Берри

 

Юнис Гейсон

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE