В.Путин А.Меркел нарын уулзалт гурван цаг үргэлжилжээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Германы Канцлер А.Меркел нарын уулзалт Берлинээс холгүй орших Мезеберг шилтгээнд гурван цаг үргэлжилсэн тухай “РИА Новости” агентлаг мэдээлэв. В.Путин Австрийн Гадаад хэргийн сайд К.Кнайслийн хуриманд уригдаж оролцсоныхоо дараа Германд хүрэлцэн иржээ.

Хоёр орны удирдагч ОХУ-аас Герман руу Балтийн тэнгисийн ёроолоор тавих байгалийн хий дамжуулах “Умард урсгал-2” хоолой, Украин, Сири, Иран дахь байдлын талаар санал солилцон хэлэлцээ хийсэн байна. “Умард урсгал-2” хоолой нь жилд 55 тэрбум х.м. байгалийн хийг дамжуулах хүчин чадалтай ба 2019 сүүлээр ашиглалтад орох ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE