Монголбанк: Анхаар!

Монголбанк нь 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн “ТУХАЙН ӨДРИЙН ХААЛТЫН ХАНШ”-ийг зарлаж байгаа бөгөөд энэ ханшийг Монголбанкнаас зарласан дараа өдрийн ханш гэж тооцно.
Дурьдаж буй ханшийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтад заасан Монголбанкнаас зарласан ханш гэж ойлговол зохино.
Жишээлбэл: 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлан гаргахдаа гадаад валют, түүгээр илэрхийлэгдсэн авлага, өр төлбөрийн үлдэгдлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монголбанкнаас зарласан хаалтын ханшид, 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн санхүүгийн тайланг 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Монголбанкнаас зарласан ханшид үндэслэж төгрөгт шилжүүлэн бүртгэх нь зүйтэй.
Хуульд зааснаар, Монголбанкнаас зарласан дээрх ханшийг “САНХҮҮГИЙН ТАЙЛАН, ШҮҮХ, ГААЛЬ”-ийн тооцооны зориулалтаар ашигладаг. Харин Монголбанкнаас зарласан ханшийг валютын ханшийн хандлагын аливаа дохиолол, арилжаа хийх сонирхол илэрхийлсэн ханш хэмээн ойлгох нь буруу болно.

SHARE