“Цэрэн турс”-ын захирал Э.Цэрэндолгор халдлагад өртсөн үү?

“Цэрэн турс”-ын захирал Э.Цэрэндолгорыг “цэнхэр үст Цэрэн” гэхээр хүмүүс андахгүй. Ялангуяа цахим сүлжээний идэвхтэнүүдийн сайн танил юм.

Тэгвэл урьд шөнө 01:25 цагийн үед тэрээр “Стелла” шөнийн клубын үүдэнд үл таних залууд зодуулсан гэнэ.

Э.Цэрэндолгор энэ талаараа “01.25 цагийн үеийн үед “Стелла” нэртэй цэнгээний газар нэг залууд зодуулав. Хүрэлсүх, Элбэгдорж, Баярцогт, Насанбаяр, Баттулга хэний ч явуулсан хүн байж мэдэх… Эсвэл сархадандаа дийлдсэн залуугийн санаандгүй цохилт уу?

…Энэ хэргийг би зүгээр орхихгүй. Цэрэн хэнд ч өргүй болно. Надад дургүй байх нь миний эрхэнд халдах шалтаг биш” гэж цахим хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: www.news1.mn Д.Бат

SHARE