Эх орондоо үнэ цэнийг бүтээлцсэн 5 жил

Оюу толгойн зэсийн баяжмал олон улсын зах зээлд анхлан гарсан таван жилийн ойн түүхт өдөр энэ жилийн долдугаар сард тохиолоо.

Агаарын зургаас илрүүлсэн өвөрмөц формацийг судлахаар геологич Д.Гарамжав Оюу толгойд анх хөл тавьснаас хойш 31 жил, өндөр агууламжтай хүдрийн биетийг илрүүлснээс хойш 12 жилийн дараа Оюу толгойн уурхай мэндэлсэн түүхтэй.

Бүтээн байгуулалтынхаа нүсэр их ажлыг нугалж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа жигдрүүлж чадсан Оюу Толгой төсөл хором хормоор дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болон хөгжиж байна.

Энэ өдөр “Монголд үйлдвэрлэв” шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машин бүхий анхны цуваа БНХАУ-ын хилийн зүг хөдөлснөөр “Оюу толгой” компани зэсийн баяжмалаа экспортод албан ёсоор гаргаж эхэлсэн юм.

Эх орондоо үнэ цэнийг бүтээлцсэн та бүхэндээ таван жилийн ойн баярын мэнд хүргэе.

“Оюу толгой” ХХК

SHARE