Ходоодондоо кокаинтай бүсгүйгээс болж гэнэтийн буулт хийжээ

Доминиканаас Итали руу нисч байсан “Blue Panorama” компанийн онгоц Испанийн Сантьяго Де Компостела хотын нисэх буудалд гэнэтийн буулт хийжээ.

Учир нь нислэгийн үеэр ходоодондоо нэг кг орчим кокаин хар тамхи нууцаар тээж явсан 23 настай эмэгтэйн бие гэнэт муудсан аж. Кокаин бүхий гялгар уут ходоонд нь задарсан бүсгүйд Сантьяго Де Компостелагийн эмнэлэгт яаралтай мэс засал хийсэн бөгөөд биеийн байдал нь тогтворжиж, цагдаа нар байцааж эхэлжээ.

Бүсгүйд Европ руу хууль бусаар хориотой бодис оруулахаар завдсан хэргээр эрүү үүсгэсэн байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE