ЗТХ-ийн дараагийн сайдад С.Бямбацогт яригдаж эхэллээ 

Зам тээврийн хѳгжлийн сайд, дэд сайд, Тѳрийн нарийн бичгийн дарга нар ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа ѳгѳхѳѳр болсон. Улмаар тус яамны бүх Газрын дарга албан тушаалаа ѳгѳхѳѳр болжээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн ЗТХ-ийн дараагийн сайдаар хэн ажиллах вэ гэдэг яриа МАН-д эхэллээ. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны гишүүн С.Бямбацогтын нэр яригдаж эхэлсэн байна. Тэрээр “Алтайн зам” ХК-тай холбоотой гэдэг. “Нью прогресс групп” нь ч энэ салбартай ойр үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас энэ салбарын жаргал, зовлонг мэддэг хүн гэж болох юм.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE