Б.Цогтгэрэл: Дэд сайдын ажлаа өгье, ёс зүйн хариуцлага хүлээе

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл фейсбүүк хуудсандаа “Дэд сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе. Чадах чинээгээрээ хичээж ажиллалаа. Надад итгэж дэмжиж ирсэн гэр бүл, журмын нөхөд, шүүмжлэгчиддээ баярлалаа” гэж бичжээ.

Тэрээр хэдхэн хоногийн зайтай болсон галт тэрэгний ослууд, яамных нь байранд гарсан хүн амины хэрэг зэрэгт ийн дэд сайдын албан тушаалаа өгч, ёс зүйн хариуцлага хүлээхээр болж байгаа бололтой.

Тэрээр саяхан 2018.8.12-17:45 цагт ийм мэдэгдэл хийсэн бол Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 16:38 цагт твиттер хуудсаараа дамжуулан яг ийм мэдэгдлийг хийсэн юм.

Эх сурвалжийн мэдээллээр Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ урьд шөнө ийм шийдвэр гаргаснаа намынхаа удирдлагууд, Ерөнхий сайдад мэдэгдсэн байна.

Харин дэд сайд Б.Цогтгэрэлийн хувьд өнөөдөр Дорноговь аймгийн Айраг сумын орчимд галт тэрэг осолдсон асуудлын дараа энэ шийдвэрээ гаргасан бололтой.

Эх сурвалж: www.news1.mn Ө.Гомбо

SHARE