Сайд Ж.Бат-Эрдэнэ айраг аягалж ѳгѳѳд “Ажлаа ѳг” гэжээ

Д.Бат-Очир

ЗТХЯ-ны Газрын дарга М бас нэг Газрын даргаа хѳнѳѳсѳн хэрэг ѳнгѳрсѳн долоо хоногт, энэ сарын 9-ний орой гарсан. Сайд Ж.Бат-Эрдэнэ энэ тухайд маргааш нь буюу 10-ны ѳдѳр “Өчигдөр би 18.00 цагт хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Ажлаа хийж байсан хоёр газрын дарга дээр дахиад хоёр газрын дарга нэмэгдээд дөрвүүлээ уусан байгаа юм. Тэгээд л ийм золгүй хэрэг болж. Надад өчигдөр орой 22.00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, явдлын талаар хэлсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа. Тэд архи ууж байгаад 21.00 цагийн үед яамнаас гарсан байгаа юм. Дөрвүүлээ үүдэнд зогсож байгаад хоёр нь маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна” гэсэн тайлбарыг ѳгчээ. Хэрэг гарсны маргаашаас хэвлэлийнхэн, сэтгүүлчид энэ хэрэг юуны учраас гарсныг “судлаад” эхэлсэн. Ингэхэд М гэгч нь Ж.Бат-Эрдэнийг ѳмнѳ нь тус яамны Тѳрийн нарийн бичгийн дарга, Ерѳнхийлѳгч Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхад Зам тээврийн бодлогын газрын дарга байжээ. Ж.Бат-Эрдэнэ ч сайд болонгуутаа 2017 оны арванхоёрдугаар сард М-ийг Тѳрийн захиргаа удирдлагын газрын даргаар авсан байна. Энд нэг зүйл анхаарал татна. М тэр үед УУХҮЯ-ны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. Д. Сумьяабазар чѳлѳѳлѳѳд Ж.Бат-Эрдэнэ шилжүүлэн авсан байгаа юм. Бас нэг мэдээлэл яригдаад байгаа нь, хүний амь хѳнѳѳсѳн М нь “Сайдын хүн” гэсэн хаяг шошготой. Бас их атаман зантай. Ялангуяа архи уувал яамныхандаа “хѳѳрхѳн” дарамт үзүүлчихдэг байсан. Тиймээс ЗТХЯ-ны нэр бүхий хүмүүс Ж.Бат-Эрдэнэ сайдад нэг бус удаа ѳргѳдѳл гомдол гаргаж байжээ. Тэдгээрийг нь Ж.Бат-Эрдэнэ сайд хэрхэн шийдсэн нь дараагийн асуудал. Учир нь хэрэг гардаг ѳдѳр Ж.Бат-Эрдэнэ сайд Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Г-г дууджээ. Ѳрѳѳндѳѳ ороход нь аяганд айраг хийж ѳгѳѳд “Ажлаа ѳг” гэсэн байна. Г тухайн үед сайдад “За” гээд гарчээ. Сайд дараа нь М-ийг дуудаж ятгахыг үүрэгдсэн байж болзошгүй хэмээн тус яамныхан ярьж байна. Учир нь М, бас нэр бүхий хүмүүс Г-г тайвшруулахаар хамт “100 татсан” байгаа юм. Архи ууж байх үедээ М, Г хоёр муудалцаж, Г нь “Надад та нарын талаар ярих ноцтой юм бий шүү” гэсэн утгатай зүйлийг хэлсэн гэж байна. Дараа нь сайдын хэлснээр 21:00 цагийн үед яамнаас гарч үүдэнд нь зодолдсон байна. Зодолдсон ч гэж М нь зодчихсон гэнэ. Тухайн үед Тѳрийн тусгай хамгаалалтын албан хаагч хаалгаа онгойлгоогүй гэдэг зүйл бас яригдаж байгаа аж. Ингэсэн нь зѳв, эсвэл буруу гээд байгаагийн аль нь болохыг бүү мэд. Сайд Ж.Бат-Эрдэнэ хэрэг гарсны маргааш зарим хэвлэлээр мэдэгдэл хийчихээд талийгаач Г-ийнд очжээ. Ар гэрийнхэн нь маш их гомдолтой байгаагаа хэлсэн байна. Юутай ч ийм мэдээлэл, яриа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ЗТХЯ, Тѳрийн ордон хавиар байна. Хэрвээ дээрх мэдээлэл, ярианууд үнэн бол сайд юуны учир Г-г ажлаас чѳлѳѳѳлѳхѳѳр болсон нь, Г бухимдахдаа “Ярих юм бий шүү” гэсэн нь анхаарал татна гэсэн үг. Харин энэ хэргийн тѳлѳѳ ёс зүйн хариуцлага хүлээх албан тушаалтан ѳнѳѳдрийг хүртэл гарсангүй. Сайд Ж.Бат-Эрдэнэ болохоор “Би тэр үед байгаагүй” гэж ѳѳрийгѳѳ хамгаалсан утгатай мэдэгдлийг хийсэн. Харин ѳчигдрѳѳс яамны дотоод ажил, албан хаагчдын сахилга бат, ёс зүйг Ж.Батзандангийн ах, Тѳрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хариуцах ёстой. Тэр хүн хариуцлага хүлээх учиртай гэсэн мэдээллүүд нэр бүхий мэдээллийн хэрэгслээр яваад эхэлнэ лээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE