Индонезийн Ломбок аралд газар хөдөлж 91 хүн амиа алджээ

Индонезийн Ломбок аралд өнгөрсөн уржигдар болсон 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 200 хүн шархдаж 91 хүн амь үрэгджээ.

Шархадсан иргэдийг нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд газар хөдлөлтөд олон мянган барилга сүйдсэн талаар Индонезын улаан загалмайн нийгэмлэгийн Гамшиг зохицуулалтын газрын дарга Арифин Мухаммад Хади мэдэгдсэн юм.

Цунамигийн анхааруулах систем газар хөдлөлтийн дараа цунамигийн дохио өгсөн ч энэ нь хуурамч байжээ.

Газар хөдлөлт Ломбок арлын хойд хэсгийн Лолоан муж хүртэл үргэлжилсэн ба Бали аралын баруун хэсгээр чичирхийлэл мэдрэгджээ..

SHARE