8888 баринтаг хандивлалаа

Энэхүү үйл ажиллагааг JCI Capital ТББ-ын идэвхи, зүтгэлтэй тэргүүний залуучууд санаачилан, уриалан хэрэгжүүлж байгаа билээ. Манай үйл ажиллагаанд идэвхитэй оролцож хүрэлцэн ирсэн та бүхэндээ гүнээ талархаж байна.

Завхан аймгийн Утга зохиолын нэгдэл, Интерномын салбар “Боролдой” номын дэлгүүр хамтран “Өв соёлоо өлгийдье” 8888 номын баринтаг бүтээн, МУҮНС-д хүлээлгэн өгөх хандивын аяныг санаачилан 3 сарын турш Завхан аймагтаа өрнүүлжээ. Аяны хугацаанд 24 сум, төрийн болон төрийн бус албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс өргөнөөр нэгдэж нийт 15200 гаруй ард иргэд оролцож 10152 ширхэг баринтаг цуглуулах өргөн далайцтай үйл ажиллагаа зохион байгуулж чадсан байна. Аяныг сурталчлан таниулах үйл ажиллагаанд Завхан аймгийн ахмадын хороо, Яруу сумын Соёлын төв, Б.Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн Төв номын сан, Завхан аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн засаг даргын орлогч Б.Ариунаа, Шинэ-Завхан орон нутгийн телевиз, МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сэтгүүлч Б.Мягмарсүрэн, МҮОНР-ын орон нутаг дахь сурвалжлагч Н.Энхжаргал нар ажиллажээ. Завхан аймгийн бурхан шашны төв Төгс буянт жавхлант хийд, Манба дацан хийд, “Очир илч” худалдааны төв, Амь-Ус трейд, ОНӨААТҮГ, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг, Улиастай сумын Улсын тэргүүний 8-р цэцэрлэг, Зэвсэгт хүчний 325-р анги, Төрийн Банк, Хаан Банк, иргэн Н. Очирбат, Ц.Батдэлгэр, Б.Сүмбээ, Ц.Улам-Оргих, Х. Цэцэгмаа, Д.Мужаан, Н.Батмөнх, Австри улсаас Ю.Батболд нарын гэр бүл, үр хүүхэд, болон Асгат, Баянхайрхан, Дөрвөлжин, Отгон, Сонгино, Тосонцэнгэл, Тэлмэн, Цагаанхайрхан, Шилүүстэй, Цэцэн-Уул, Сантмаргац, Ургамал, Улиастай, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг сумд өндөр үүрэгтэй оролцжээ.Энэхүү богино хугацаанд нүсэр үйл ажиллагааг зохион байгуулж бидний үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан та бүхэндээ гүнээ талархлаа.

МУҮНС-д Завхан аймгийн Өв соёлоо өлгийдье 8888 баринтаг хандивлах  арга хэмжээ болж өнгөрлөө

 

МУҮНС-д Завхан аймгийн Өв соёлоо өлгийдье 8888 баринтаг хандивлах  арга хэмжээ болж өнгөрлөө

 

МУҮНС-д Завхан аймгийн Өв соёлоо өлгийдье 8888 баринтаг хандивлах  арга хэмжээ болж өнгөрлөө

 

МУҮНС-д Завхан аймгийн Өв соёлоо өлгийдье 8888 баринтаг хандивлах  арга хэмжээ болж өнгөрлөө

SHARE