АШУИС-ийн захирлыг эмнэлэгт хэвтэж байхад нь халаад оронд нь Ж.Цолмонг томилжээ

Монголын тѳрѳѳс авлагатай юм шиг хүмүүм байдаг. Заавал албан тушаал хаших гэнэ. Зүтгэсээр байгаад түүндээ хүрнэ Тиймэрхүү “агуулга”-тай хүмүүсийн нэг нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон хэмээх бүсгүй юм.

Тэрээр одоо АШУИС-ийн захирал Ж.Цолмон болжээ. Учир нь 2016 оны сонгуульд МАН ялснаас хойш Эрүүл мэндийн сайд, Дэд сайд гээд энэ салбарын томилгоонууд руу зүтгэж нэр нь яригдсан ч буусаар АШУИС-ын захирлын албан тушаалд нэлээд удаан яригдаж байгаад томилогдов бололтой. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүнийг томилох тушаалыг 2018 оны долдугаар сарын 10-ны ѳмнѳ гаргасан байна.

Маргааш нь наадам болсон. Ер нь бол дарга нар хэл ам дагуулж мэдэх томилгоо сэлтийг яг л ийм цаг үе тааруулж хийдэг уламжлалтай. Хамгийн харамсалтай нь Ц.Цогзолмаа сайд АШУИС-ийн захирал Г.Батбаатарыг эмнэлэгт эмчлүүлээд хэвтэж байхад нь халаад оронд нь Ж.Цолмонг томилчихжээ. Ингэхээр энэ томилгоотой холбоотой асуудал нэлээд үргэлжлэх бололтой.

Эх сурвалж: news1.mn Ѳ.Гомбо 

SHARE