НӨАТ-ын сугалааны супер шагнал 75 сая төгрөг

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 7 дугаар сарын сугалааны тохирол ирэх ням гарагт буюу энэ сарын 22-нд Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Сугалаанд 2018 оны 06-р сарын 01-нээс 06-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримт оролцох аж. Тиймээс 2018 оны 07-рсарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны супер шагнал 75 сая төгрөг юм байна.

SHARE