Ч.Хүрэлбаатар: Сайн мэдээ дуулгая

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулснаа өнөөдөр /2018.7.9./ зарлалаа. Олон улсад Зээлжих зэрэглэлийг тогтоодог Фитч (Fitch) агентлагаас манай улсын зээлжих зэрэглэлийг “B-, эерэг” байсныг “B, тогтвортой” болгож, нэг шатлалаар дээшлүүлсэн байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар “…Сайн мэдээ дуулгая. Манай улсын зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулснаа Фитч агентлаг дөнгөж сая зарлалаа. Харилцан уялдаатай макро-эдийн засгийн бодлого, шийдвэрүүд нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлсэн; Төсвийн алдагдал болон Засгийн газрын өрийн хэмжээг бууруулсан; ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд гадаад валютын албан нөөцийн хэмжээ нэмэгдсэн; 2020 оноос өмнө гадаад бондын эргэн төлөлтгүй болж, санхүүжилтийн эрсдэл буурсантай холбоотой. Эдгээр нь зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөллөө” гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрээр “…Эдийн засгийн зөв бодлого эдийн засгийг зөв замд оруулж байна” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE