Япон “живж” байна

Японы Шикокү, Кюүшюүд үргэлжилсэн их борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 100-гаад хүн амь насаа алдаад байна. Амь эрсэдсэн хүний тоо нэмэгдсээр байгаа тухай харамсалтай мэдээ дэлхийд түгж байна. Учир нь олон зуун хүн сураггүй алга болоод байгаа юм байна.

Мэдээллийн агентлагуудын дамжуулж байгаагаар  Хирошима, Эхимэ мужид олон хүн амь насаа алджээ. Мөн Окаяма мужид усны түвшин байшин барилгын хоёрдугаар давхарт хүрсэн байна.

Өнөөдөр /2018.7.9./-ийн байдлаар Гифу,  Эхимэ, Киото,  Хирошима, Окаяма мужуудад 440-1000 гаруй  мм-ийн хур тунадас  орсон байна. Түүнчлэн хүчтэй аадар бороо өнөөдөр ч Японы баруун өмнөд болон төв нутгаар үргэлжлэн орохыг Японы цаг уурынхан анхааруулжээ. Олон хот суурингаас үерийн гамшиг нүүрлэж байгаа тухай мэдээлэл ирсээр байгаа ажээ.

SHARE