Монголын нууц товчоо: ХҮЧҮЛҮГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ

Түрүүчийг ЭНДЭЭС уншина уу.

  1. 196.         Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хөвүүн Худугийн хатан Тухай, Дөргэнэ хоёроос, Дөргэнэ-г тэнд Өгэдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс дайжиж, тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: “Сорхон-шарын хөвүүн Чимбай, зүүн гарын цэргийг аваад, хороолон бэхэлсэн мэргидийг бүсэл” гэж илгээв.

Тогтоа, хөвүүн Худу, Чулуун нарын хамт цөөн хүн дутааж гарсныг Чингис хаан нэхэж, Алтайн өвөрт өвөлжиж, үхэр жил (1205) –ийн хавар Арайн даваагаар давж одвол, найманы Хүчүлүг хан, улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ.Чингис хаан хүрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд оногдож үхэв. Хөвүүд нь түүний хүүрийг авч явж оршуулж завдахгүй болоод толгойг огтлон авч одов. Тэндээс найман, мэргид нар хамтран байлдаж барахгүй болоод буруулан дутааж, Эрчис мөрнийг гэтэлэхэд олонхи хүн нь усанд живж үхэв. Найман, мэргидийн цөөн хүн, Эрчисийг гэтлээд хагацан салав. Найманы Хүчүлүг хан, уйгарын Харлугийг дайран, Сартаулын газарт Чүй мөрөнд байгаа Хар хятадын Гүр ханд нийлэн очив. Мэргидийн Тогтоагийн хөвүүд Худу, Гал, Чулуун тэргүүтэн мэргид, ханлиныг хипчагуудыг дайран одов.

Тэндээс Чингис хаан харьж, Арайн даваагаар давж, уул ордондоо буув. Чимбай, тайхалд бүгсэн мэргидийг эзэлжээ. Чингис хаан зарлиг болж мэргидээс хядахы нь хядуулж, үлэгсдийг цэргүүдээр талуулж дээрамдүүлэв. Бас урьд дагаж борсон мэргид, Аураг (арын буюу уул) ордноос урван боссонд ордны газар байсан хөтөч нар тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: “Тэднийг хамт байлгая гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ. Гээд мэргийдийг зүг зүг дуустал хуваарилав.

  1. Мөн үхэр жил, Чингис хаан зарлиг болж Сүбээдэй төмөртэрэг хийлгэж өгөөд Тогтоагийн хөвүүд Худу, Гал, Чулуун тэргүүтнийг нэхүүлэхээр илгээхдээ Сүбээдэйд зарлиг болгсон нь:

“Уршигт Тогтоагийн

Урвасан хөвүүд

Уургат хулан шиш

Ухаан алдаж

Шархт буга шиг

Шантран мохож

Буцаж харвалдсаар

Буруулан дутаав.

Хөөгдсөн Худу, Чулуун нар

Хөөрөх жигүүртэй болж

Хөх тэнгэрт нисвэл

Хүлэг баатар чи

Хөнөөх шонхор болж

Хөөж тэднийг бариарай!

Муу Тогтоагийн хөвүүд

Мунхаг тарвага болж

Мухар нүхэнд шургавал

Төгс баатар Сүбээдэй

Төмөр шарил болж

Төнхөж малтаж гүйцээрэй!

Өшөөт мэргийдийн үрс

Өргөс загас болж

Өргөн далайд орвол

Өрлөг Сүбээдэй чи

Өөш гувчуур болж

Өлгөж гохдож бариарай!

Өрлөг баатар чамайг

Өндөр давааг давуулж

Өргөн мөрнийг гэтлүүлж

Өшөөт мэргидийг даруулахаар

Өдөр болзож илгээв

Усны уртыг туулж

Газрын холд хүрэхдээ

Ухах морьдоо гамнаж

Уулга хүнсээ хэмнэж

Урьдаас болгоомжтой яв!

Агт морьдоо муудуулбал

Амаа баривч хожимдоно

Аливаа хүнсээ баривал

Арвилан хэмнэвч оройтоно.

Алсын тэр замд

Авлах гөрөөс олон бий.

Ан ав хийсээр

Алсын замыг бүү март

Хүнсний нэмэр болгож

Хүрэлцэх хэмжээгээр авла.

Эрхэлсэн аваас ангид

Энгийн явах замд

Эр цэгийн морьдын

Эмээийн хударгыг мулталж

Агтны хазаарыг амгайлж

Аяар зөөлөн яв

Чанд энэ журмыг

Чармайн сахиж явбал

Аяны хүн дураар

Авлан давхихаа болино

Цээрлэх журмыг зөрчсөн

Цэргийн хүмүүсийн занч

Таних хүн, миний

Таалал зарлигийг зөрчвөл

Та нар надад явуул

Танихгүй хүн, миний

Таалал зарлигийг зөрчвөл

Та нар мэдэж шийтэг.

Уул нурууг алславч

Уг санаагаа нэгтгэж

Мөрөн голыг гэтлэвч

Мөн санаагаа нэгтгэж

Мөнх тэнгэрийн хүчинд

Мөрийн хүч нэмэгдэж

Гайт Тогтоагийн хөвүүдийг

Гартаа оруулж баривал

Тэднийг авчрах хэрэггүй

Тэнд рнь чигийг ологтун!”

Гэж зарлиг болов.

Чин зоригт Сүбээдэйд

Чингис ба хэлэв.

“Чи одоо яваад

Чивэлт мэргийдийг снөө.

Балчир цагт минь тэд

Байн байн довтолж

Бурхан халдунд биднийг

Бултуулан сандаргаж байсан

Өшөөт тэр мэргидүүд

Өнөө бас тангараглаад

Өөр зүг дутаав

Уртын үзүүрт хүрч

Гүний ёроолд орж

Төлөөс өшөөг ав!” гэж

Төмөр тэргийг хэрэглүүлэн

Үнэн итгэлтэй Сүбээдэйг

Үхэр жил илгээв.

“Далд оровч

Ил мэт санаж

Хол очивч

Ойр мэт бодож

Бидэнд итгэлтэй явбал

Дээд тэнгэр ивээж

Дэмжих болно” гэж

Баатар Сүбээдэйг мордоход

Бас зарлиг болов.

  1. 200.         Найман мэргидийг эзэлж дуусвал, Наймантай хамт байсан Жамуха, улсаа алдаж, таван нөхөртэй тэнүүчилж яваад Танлу (Тагна) ууланд гарч нэгэнт угалз алж шарж ирдэж байгаад Жамуха нөхдөдөө хэлсэн нь: “Хэний хөвүүд энэ өдөр угалз алж, ингэж идэж байна?” гээд тэр угалзын махыг идэж байх завсар таван нөхөр нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ. Жамух, нөхдөдөө баригдаж ирээд Чингис хаанд хэлүүлсэн нь:

“Хар хэрээ

Халтар нугасыг

Барих болов

Харц боол

Хан эзэндээ

Халдах болов.

Хаан анд минь

Хайрлаж өршөө

Бор элээ

Борлог нугасыг

Барих болов

Боол зарц

Бодот эзэндээ

Босож халдав.

Богд анд минь

Бодож үз” гэжээ.

Жамухын тэр үгэнд Чингис хаан зарлиг болруун: “хаан эзэндээ халсдан хүнийг яаж орхих вэ? Тийм хүн хэнтэй нөхөрлөх вэ? Хаан эзэндээ халсдан харц ардыг ураг төрлий нь хүртэл устга” гэж зарлиг болов. Тэгээд Жамухын нүдний өмнө түүнд халсдан ардыг алав.

Чингис хаан, Жамухад хэл гэж зарлиг болсон нь:

“Одоо бид хоёул

Ойртож бас нөхөрлөе.

Өнөө болоход, чи

Өрөөсөн арал болоод

Өөр санаа агуулахгүй биз.

Хамт хоёул нийлж

Харилцан найрамдаж

Умартсанаа сануулж

Унтсанаа сэрүүлж явъя

Өөр замаар

Явсан боловч

Өлзийт сайн нөхөр минь

Мөн билээ, чи.

Өшилдөн байлдах

Өдөр болоход

Өд зүрхээ

Өвддөг билээ, чи.

Ангид замаар

Явсан боловч

Анд сайн нөхөр минь

Мөн билээ, чи.

Улайшран байлдах

Өдөр болоход

Уушги зүрхээ

Өвддөг билээ. чи.

Хэдэн жишээг хэлбэл:

Хэрэйд улстай бид

Хархалзан элээтэд

Хатгалдах цаг болоход

Тоорил ханы санааг

Тодруулж бидэнд хэлээд

Тун их туслав.

Бас Найман улсыг

Үгээр үхтэл сүрдүүлж

Амаар айтал сандаргаж

Аливаа байдлыг мэдэгдэж

Ач тус хүргэсэн билээ” гэж хэлүүлжээ.

  1. 201.         Жамуха өгүүлрүүн:

“Эрт өнгөрсөн цагт

Энхрий бага насанд

Хорхунаг Жубурын хөндийд

Хоёул их найрамдаж

Хан анд чамтай

Хайрт найз болж

Үл шингэх идээ идэлцэж

Үл мартах үг хэлэлцэж

Нэг хөнжил нөмөрч

Нэг санал санаж явлаа.

Хөндлөнгийн хүнд хөөдөгдөж

Хөнөөх үгэнд автагдаж

Хажуугийн хүнд хатгагдаж

Хатгах үгэнд автагдаж

Хаан анд чамаа

Хагацан салаад, би

Хар нүүрнийхээ арьсыг

Халцарч хуурсны адил

Хаан анд чиний

Халуун царайг харахаас

Халшран зовж явав

Умарташгүй хэлэлцсэн

Урьдын үгийг санаж

Улаан нүүрнийхээ арьсыг

Уруулж өвчлүүлсний адил

Уужим сэтгэлт андынхаа

Ухаант царайг харахаас

Ухран зовж явав.

Хаан анд намайг

Хайрлан соёрхож

Хамтран нөхцөе гэжээ

Нөхцөх цагт

Нөхцсөнгүй, би

Тэмүжин чи

Түмэн улсыг

Төвшин болгож

Харь улсыг

Хамтатган захирч

Хамгийг эзэлсэн

Хаан болоод

Дэлхий дахин

Бэлэн байхад

Дэмий надаар

Юу хийх вэ?

Харанхуй шөнийн

Зүүд болж

Гэгээн өдрийн

Гэмтэн болж

Хаан андыг

Зовоох болно, би

Энгэрийн чинь бөөс

Эгмийн чиньө ргөс

Болох биз, би.

Атаат эмийн үгээр

Андаас салаад

Алжаан зовов , би

Энэ насны дотор

Эрхэм анд бидний

Энхрий нэр алдаршиж

Ургах нарнаас аваад

Шингэх наран хүртэл

Улс даяарт дуурьсав

Сэргэлэн баатар чамд

Сэцэн эх заяажээ.

Эрэлхэг баатар андад

Эрдэмтэн дүү нар төржээ

Далан гурван хүлэгтэй

Дархан өрлөг нөхөдтэй

Далай Чингис чамдаа

Дарагдаж мөхөв, би чинь

Өөрийн эцэг эхээс

Өнчин бие хоцроод

Итгэх сайн нөхөргүй

Идтэй сайн дүүгүй

Илүү дутуу үгтэй

Их домогч эхнэртэй

Ийм байсан учраас

Тэнгэр эцгээс заяатай

Тэмүжин чамд дийлэгдэв би

Анд нөхөр минь соёрхож

Амийг минь үтэр тонилговол

Ариун зүрх чинь амарч

Амгалан жаргах болно

Анд чи соёрхож

Асгарах цусыг гаргалгүй

Алуулж өршөө, намайг!

Үхэж хэвтэх яс минь

Үржилт эх дэлхийд

Үүрд оршиж байгаад

Итгэлт андын ургийг

Ивээж тэтгэх болтугай гэж

Ийм ерөөлийг тавъя

Өөр төрлийн би

Өндөр төрөлт андын

Өмөг сүлдэнд дарагдав

Хэлсэн үгийг минь

Мартахгүй

Хэзээ ямагт

Дурдаж яваарай!

Одоо намайг тонилготугай!” гэж өгүүлбэл, эдгээр үгийг сонсоод Чингис хаан өгүүлрүүн:

“Анд нөхөр Жамуха

Анги тасархай явавч

Атаа хор санаж

Амиа хорлох үгийг

Арай хэлсэнгүй билээ.

Засарч чадах боловч

Засрахыг хичээхгүй байна.

Үзэх төлгөөр мэргэлбэл

Үхэх цаг нь болоогүй мэт

Дээд язгуурын хүнийг

Дэмий хорлож болохгүй

Хүний амийг хорлоход

Хүндэт шалтгаан хэрэгтэй.

Энэ тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр адуугаа харицлан дээрэмдэлцэх үед Жамуха анд чи, буруунзан, бульхай явдал гаргаж, Далан балжууд гэдэг газар байлдаж намайг Зээрэний хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нөхөрлөе гэвэл зөвшөөрөхгүй байна. Амийг чинь хайрлах боловч аргагүйд хүрэв гэж хэлэгтүн. Одоо чиний үгээр цус гаргалгүй нөгчүүлж, хүүрий чинь ил хаяхгүй, хүндэт ёсоор оршуулъя” гэж зарлигб олов. Тэнд Жамухыг үхүүжл хүүрийг оршуулав.

  1. 202.         Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв. Мухулайд гоо ван (улсын ван) цолыг тэнд өгөв. Найманы Хүчүлүг ханыг нэхүүлэхээр Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн барж Чингис хаан зарлиг болруун:

“Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд болгож, мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёд өргөмжилж, соёрхлын үгийг хэлье” гэж зарлиг болов. Мянганы ноёдыг томилж тушаасан нь: 1. Мэнлиг эцэг, 2. Боорчи, 3. Мухулай гоо ван, 3. Хорчи, 5. Илугай, 6. Жорчидай 7. Хунан, 8. Хубилай 9. Зэлмэ 10. Түгэ, 11. Дэгэй, 12. Тоулн, 13. Үнгүр, 14 Чүлгэдэй 156 Борохул, 16. Шигихутуг, 176 Хүчү, 186 Хөхөчү, 19. Хоргасун, 20. Үсүн, 21. Хуилдар 22. Шилүгэй 23. Жидай 24. Тахай, 25. Цагаан гуа, 26. Алаг, 27. Сорхан-шара, 28. Булугун, 29. Харачар, 30. Бужир, 40. Мүнгүүр, 41. Долоодай 42. Бөгэн, 43. Худус, 44. Марал, 45. Жибгэ, 46. Юрүхан, 47. Хөхө, 48. Зэв, 49. Удутай, 50. Бала-чэрби, 51. Хэтэ, 52. Сүбээдэй, 53. Мөнх, 54. Халжа, 55. Хурчахус, 56. Гэүги 57. Бадай, 58. Хишилиг 59. Хэтэй 60. Чаурхай 61. Хонгиран 62. Тогоонтөмөр, 63. Мэгэтү 64. Хадаан, 65. Мороха, 66. Дори-бөхө, 67. Идухадай, 68. Ширахул, 69. Даун, 70. Дамачи, 71. Хауран, 72. Алчи, 73. Тобсаха, 74. Тунхудай 75. Тобуха 76. Ажинай 77. Түйдхэр, 78. Сачуур, 79. Жидэр, 80. Олар хүргэн, 81. Хингиадай, 82. Буха-хүргэн, 83. Чигу хүргэн 84. Ашиг хүргэн, 85. Хадай хүргэн, 86. Чигу хүргэн_ 8_. 88, Алчи хүргэн, гурван мянган хонгирад 89. 90. Буту хүргэн 2. Мянган Ихирэс, 91. 92. 93. 94. 95.Онгууд Алхушдигид хури хүргэн, таван мянгат онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын ноёдыг Чингис хааны томилсноор мянгатын ноёд ерэн таван хүн болов.

  1. 203.         Бас Чингис хаан хүргэдийн хамт эдгээр ерөн таван мянганы ноёдыг томилоод тэр дотор зарлиг болруун: “Өмөг туст нөхдөдөө өөр соёрхлыг өгье. Боорчи, Мухулай тэргүүтэн бусад ноёдыг ирүүлтүгэй” гэж гэр дотор байсан Шигихутугийг “Тэднийг урьж авчир” гэсэнд Шигихутуг өгүүлрүүн:

“Боорчи, Мухулай нар

Булт биднээс

Их тусалж

Илүү зүтгэсэн үү?

Тэмдэглэн соёрхоход

Тэднээс бид

Дутуу тусалж

Ядуу зүтгэсэн үү?

Өлгийтэй цагаасаа би

Өндөр босгыг чинь түшиж

Өдий их сахалтай

Өвгөн буурал бослтлоо

Өөр санаа санасангүй

Өршөөлд чинь багтсаар ирэв.

Алмай бага наснаасаа би

Алтан босгыг чинь түшиж

Амандаа өдий сахлтай

Ахмад настай болтлоо

Алжааж бэрхшээсэн зүйлгүй

Аль чадахаар зүтгэв.

Хөлдөө хэвтүүлж

Хөнжилдөө хучиж

Хөвүүн адилаар

Хүмүүжүүлэв, намайг

Дэргэдээ хэвтүүлж

Дээлдээ хучиж

Дүү мэтээр

Түшиж өсгөв.

Одоо надад ямар соёрхлыг хайрлах вэ?” гэж хэлсэнд Чингис хаан, Шигхутугт өгүүлрүүн: “Чи миний зургадугаар дүү биш үү? Өргөмөл дүү чамд өөрийн дүү нарын адилаар өмч хувий олгоё. Бас чиний хүргэсэн ач тусыг бодож, есөн ослыг хэлтрүүлэх болгоё” гэж зарлиг болов. “Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи, үзэх нүд, сонсох чих болж яв. Бидний эх ба дүүнар, хөвүүдэд эсгий туурагтны дотроо эзлэх хувийг олгож, хавстан үүдтэний дотроос харъяалах ардыг хувааж өг. Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно” гэж зарлиг болов. Бас Шигихутугийг “Бүх улсын доторхи хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллааж бай” гэж бүх улсын дээд заргач (шүүгч) болгов. Бас “Нийт улсын өмчийг хувааж заргийг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт бичиж тэмдэглэгтүн. Надтай зөвлөж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй” гэж зарлиг болов. Шигихутуг өгүүлрүүн: “Миний мэтийн өргөдөл (өргөмөл) дүү, хааны дүүтэй адилаар хувь өмч авч яаж болох вэ? Хаан соёрхвол, байшин гэртэй, балгас хотын иргэдээс авъя” гэж өчвөл “Чи өөрөө энэ хэргийг бүртгэж шийтгэж өчвөл “Чи өөрөө энэ хэргийг бүртгэж шийтгэх тул өөрөө мэдэж гүйцэтгэ” гэв. Шигихутуг өөрөө хаанаас соёрхлыг олж төгсөөд гарч, Боорчи, Мухулай тэргүүтэн нёодыг урьж оруулав.

  1. 204.         Тэндээс Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун: “Төрөхийн хамт төрөлцсөн, өсөхийн хамт өсөлцсөн өлзийт буянт чиний, өршөөл тус хүргэсэн нь өдий төдий болжээ. Тэр дотроос тэмдэглэж хэлбэл, Ван хан эцэг, Сэнгүм анд хоёр намайг мэхэлж урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт хоновол, чи намайг ятгасангүй бол хар усанд живж, халуун галд түлэгдэж үхэх билээ, би. Тэр усы чинь тсэтгэж, ургийн урагт хүртэл үүрд мартахгүй. Тэр тусы чинь санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бүр осолдохгүй, сар бүр саатахгүй сайшаал шагналыг өгч, үрийн үр хүртэл үүрд мялааж байя” гэж зарлиг болов.
  2. 205.         Бас Чингис хаан, Боорчид өгүүлрүүн: “Насан бага цагт найман шарга морио алдаад гурван хоног нэхэж явах замд чамтай уулзсан билээ. Мунгинаж яваа надад тусалъя гэж чи гэртээ харьж, эцэгтээ хэлэлгүйгээр гүүний айаргтай суулгаа хээр орхиж, минийг огтор хоног морийг юүлж, орог шинхул морийг надад унуулаад өөрөө хурдан ухаа морио унаж, адуугаа зээнгүй орхиод яаравчлан надтай бас гурван хоног дээрэмчдийг нэхсэн билээ. Бид хоёр, шарга морьды минь дээрэмдсэн хүрээнд хүрээд, хүрээлсэн гэрүүдийн захад байсан шарга морьдыг гадагш хөөж дутааж авчрав. Чи Наху баяны ганц хөвүүн бөгөөд юу мэдэж надтай нөхөрлөсөн билээ? Чи үнэн сайхан сэтгэлээр нөхөрлөв. Түүний хойно чамайг санасаар явж, би Бэлгүтэйг илгээж нөхөрлөе гэвэл, чи бөгтгөр хонгороо унаж, бор өрмөг хэвнэгээ нөмөрч өөрөө хүрч ирэв. Гурван мэргид бидэнд халдаж, Бурхан халдуныг гурван удаа бүслэхэд чи бидний хамт бүслэгдэв. Бас түүний хойно, Далан нэмүргэд татаартай тулалдаж хоноход өдөр шөнө үргэлж хур зүсрэн оров. Тэр шөнө намайг унтуулах гэж нөмрөгөө надад нөмөргөөд, миний дээр бороон ыусыг дусуулахгүйгээр шөнө турш зогсохдоо чи өрөөсөн хөлөө ганц удаа сольж гишгэсэн билээ. Хүлэг баатрын шинэ энэ мөн. Түүнээс бусад чиний зүтгэлийн алийг хэлж барах вэ? Боорчи Мухулай хоёр, зөв явдлыг минь зөвшөөрөн, тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд хүргэв. Одооб үгдийн дээр суулгаж, есөн удаа осол гаргавч ял хэлэлцэхгүй болгоё. Боорчи, баруун гарын Алтай орчмын түмнийг мэдэж захиртугай” гэж зарлиг болов.
  3. 206.         Бас Мухулайд Чингис хаан зарлиг болруун: “Хотала хааны бүжиглэх Хорхунаг-жубурын хөндийд сагалагр модны ёроолд саатанб уух цагт МУхулай, тэнгэрийн зайран (сүлд)-ы заасан үгийг тэмдэглэн хэлсний тул тэнд би [Мухулайн эцэг] Гүн гуаг дурсаж, Мухулайтай үг барилдсан билээ. Одоо түүний ёсоор би их сууринд суусны тул Мухулайг ургийн урагт хүртэл улс гүрний гоо ван болгоё” гэж гоо ван нэр өгөв. “Мухулай гоо ван, зүүн гарын Хараун-жидуны хавийн түмнийг мэдтүгэй” гэж зарлиг болов.
  4. 207.         Чингис хаан, Хорчид өгүүлрүүн:

“Өчүүхэн балчир цагаас

Өдий болтол минь

Өлзийт нөхөр болж

Нойтонд хамт норж

Хүйтэнд хамт хөрч

Хүчээ өргөв, чи

Хол урьдын цагт

Хорчи чи мэргэлээд

Зөгнөж хэлсэн үгээ

Зөв болгон тохирч

Тэнгэрийн өршөөл хүчээр

Тэр ёсоор бүтвэл

Гучин эхнэр авъя гэж

Гуйсан билээ, чи

Одоо чи хэлсэн үг бүтсэний тул эзэлж оруулсан улсын дотроос чи сайн эхнэр, сайхан хүүхнүүдийг сонгож ав” гэж зарлиг болов. Бас “Гурван мянган баарины дээр Тахай Ашиг хоёрын хамт Адаргины чинос, тоолис, тэлэнгүүд аймгийг нийлүүлж түмэн иргэн болгоод Хорчи захнирч, Эрчис мөрний дагуу ойн иргэнд хүртэлх нутгийг эзэмшин нутаглаж, бас ойн түмэн иргэнийг даргалж мэдтүгэй” гэж зарлиг болов. “Хорчийн зөвшөөрөлгүйгээр ойн иргэн ийш тийш нүүж үл болно. Хорчийн үгийг зөрчигчдийг шийтгэтүгэй” гэж зарлиг болов.

  1. 208.         Бас Чингис хаан, Жорчидайд өгүүлрүүн: ”Чиний бүтээсэн эрхэм тусыг дурдвал, Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Хуилдар анд тэргүүлэн байлдаан гэсэн боловч чухам хэргийг бүтээсэн нь чи мөн. Жорчидай чи довтолж ороод Жүрхин, Түбэгэн, Дунгайд, Хорширэмүний мянган торгууд, шилдэг цэрэг бүгдийг дарсаар их гол хүчинд хүрч, Сэнгүмийн энгэсэг хацрыг харван шархтуулж, мөнх тэнгэрт ялахын үүдийг нээв. Сэнгүмийг шархтуулсангүй бол бид ямар болохыг мэдэхгүй, Жорчидай чиний хүргэсэн эрхэм их тус тэр байна. Тэндээс зайлж, Халх гол руу нүүхэд Жорчидай чамайг би өндөру улын нөмөр мэт өмөг болгон санаж явлаа. Тэндээс би Балжун нуурт ундлахаар буув. Жич, Балжун нуураас Жорчидайг туршуул (алхинч) болгож Хэрэйдэд явуулсан билээ. Тэнгэр газрын ивээлээр бидхэрэйд иргэнийг номхтгон дагуулав. Голлох Хэрэйд улсыг салгаж дарсан учраас дагалдах найман, мэргидийн зориг шантарч байлдаж чадахгүй буснив. Мэргид, найман нарыг бутран сарних завсар, хэрэйдийн Жаха-хамбу, хоёр охиноо дагах шалтгаанаар харьяат нараа хамт авч үлдэв. Гэтэл тэр дайсагнаж одсон тул Жорчидай нэхэж, нэгэнт зайлан одсон Жаха-хамбыг заль аргаар барьж тонилгов. Тэр Жаха-хамбын улсыг талж эзлэв. Жорчидайн бас нэг тус нь энэ мөн”.

Алалдах өдөр

Амиа хайрлахгүй

Ачийг хүргэж

Байлдах өдөр

Байраа алдахгүй

Баатарлан зүтгэсний тул

Чингис хаан, Ибага бэхи хатнаа Жорчидайд соёрхож өгөөд Ибагад өгүүлрүүн:

“Авир зангий чинь голсон биш

Ариун үзэсгэлэнг чинь чамласан биш,

[Хөлийг чинь шивэртэй гэсэн биш

Хөлсийг чинь үнэртэй гэсэн биш, А.то]

Өврөө дулаацуулж

Хөлөө хучуулсан

Өөрийн хатан чамайг

Их төрийн үйлст

Илт зүтгэсэн Жорчидайд

Ийнхүү соёрхох болов.

Хатгалдах цагт

Халх болж,

Хагацсан улсыг

Хамтатган өгч

Хутгалдан байлдахад

Хуяг болж

Хуваасан улсыг

Хурааж өгсөн

Жорчидайн ачийг хариулж, гавьяаг тэмдэглэхийн тул чамайг өгөв. Үүнээс хойш миний ургаас хаан ширээнд залгамжлан суугчид, энэ мэт тус хийснийг хариулсан ёсыг сэтгэж, миний үгийг өөрчлөлгүйгээр ургийн урагт хүртэл Ибагын ор суурь (нэр хүнд)-ийг бүү тасалтугай” гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Ибагад өгүүлрүүн: “Чиний эцэг Жаха-хамбу, чамд инж болгож Ашиг-Төмөр, Алчиг хоёр тогоочийн хамт хоёрзуун хүнийг өгсөнб илээ. Одоо чи урууд иргэнд очихдоо дурсгал болгож, нгадад инжийн хүмүүсээс Ашиг-Төмөр тогоочоо онэгэн озуун хүний хамт өгч” гэж авав. Бас Чингис хаан, Жорчидайд өгүүлрүүн: “Ибага хатнаа чамд өгөв. Чи дөрвөн мянган уруудаа захиртугай” гэж соёрхож зарлиг болов.

ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ

  1. 200.         Бас Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл,

Хүр гэсэн газар хүрч

Хүр чулууг хэмх цохиж

Халд гэсэн газар халдаж

Хад чулууг хага цохиж

Цэгээн чулууг бутартал

Цээлийн усыг цалгитал

Ниргэж нядалж явав.

Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартаа явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийн Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардагб илээ” гэв. “Хубилай чи, цэргйин үйл бүгдийг ерөнхийлөн захирч бай” гэж соёрхож зарлиг болов. Бас Бидүгүн, их дуулгаргүй тул би буруушааж, мянганы ноён болгосонгүй. Чи түүнийг сургаж үз. Тэр чамтай зөвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидүгүнийг хойш ямар болохыг бид үзье” гэв.

  1. 201.         Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд өгүүлрүүн:

“Боорчи, Мухулай тэргүүтэн ноёд оо, Додай Доголху тэргүүтэй чэрби нар аа! Энэ хунан, Доголху тэргүүтэн чэрби нар аа! Энэ хунан,

Харанхуй шөнө

Халдах чоно болж

Гэгээн өдөр

Хэсэх хэрээ болж

Нүүхэд үлдэхгүй

Үлдэхэд нүүхгүй

Үргэлж намайг адагж

Харийн адйсанд

Халуун нүүр өгч

Харилцдаггүй

Өшөөт хүнд

Өмөг тус болж

Өөр зан гаргадаггүй билээ.

Хунан Хөхөчос хоёртой зөвлөж, хамаг үйлдсийг үйлдэгтүн” гэж зарлиг болов. “хөвүүдий минь ах Жүчи биз. Хунан, Гэнигэс овогтноо тэргүүлэн захирч, миний хөвүүн Жүчийн дор түмний ноён болтугай” гэж зарлиг болов. “Хунан, Хөхөчос, Дэгэй, Үсүн өвгөн энэ дөрвүүл, үзсэнээ нуухгүй, үнэн үгээ хэлж, мэдсэнээ мэлзэхгүй, сонссон үгээ сонсгодог билээ”.

  1. 202.         Бас Чингис хаан, Зэлмэд өгүүлрүүн: “Жарчиудай өвгөн, үлээх хөөргөө үүрч өчүүхэн хөвүүнээ дагуулж, Бурхан халдунаас бууж ирээд Ононы Дэлүүн болдогт намайг төрөх цагт булган өлгийг өгөв. Түүнээс хойш ч босго хатавчийн боол, өрх үүдний өмч болж, өдий төдий тусыг хүргэв. Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь, хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн удаа осол гаргахад буруушаан яллахгүй” гэж зарлиг болов.
  2. 203.         Бас Чингис хаан, Толунд өгүүлрүүн: “Эцгээс тусгаар мянганыг захирч байсан билээ. Улсыг хураан тохинуулахад чи өөрийн эцгийн өрөөл жигүүр болон зүтгэж бүтээсний тул чэрби гэдэг цолыг авава. Одоо өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, Турухантай зөвшиж захирагтун” гэж зарлиг болов.
  3. 204.         Бас Чингис хаан, Үнгүр буурчид өгүүлрүүн: “Мэнгитү хианы хөвүүн Үнгүр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргууд, чаншиуд баядаа дагуулж нэгэн хүрээ болж

Будан мандад төөрөлгүй

Булаалдах дайн салалгүй

Нойтонд хамт норж

Хүйтэнд хамт хөрж

Явав чи

Одоо ямар соёрхол авах вэ, чи?” гэвэл Үнгүр өгүүлрүүн: “Соёрхлыг сонгуулбал хамаг баяд ах дүү нар, хамаагүй бутран тарж байна. Хаан соёрхвол, баяд ах дүү нараа цуглуулан захиръя” гэвэл, “Тэг, Баяд ах дүү нараа цуглуулж мянгатныг чи захиртугай!” гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болруун: “Борохул Үнгүр та хоёр, буурч түгээгч болж, баруун зүүн этгээдэд барих эдээг түгээж, баруун талын хүмүүст зүй зүйгээр өгч идээ хүнсийг түгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ. Үнгүр Борохул хоёр морилон явж (мориор явж) олон хүнд идээ рэг сөнгийн баруун зүүн этгээдэд идээ базааж бэлтгээд “Та хоёр, Толунтай хамт төвлөн суугаад идээг түгээж байгтун” гэж суурийг зааж өгөв.

  1. Бас Чингис хаан, Борохулд өгүүлрүүн: “Миний эх, Шигихутуг, Борохул, Хүчү, Хөхөчү та дөрвийг дүрвэсэн иргэний нүүсэн нутгаас

Хөдөөнөөс олж

Хөлдөө бүүвэйлж

Хүмүүжүүлэн тэжээж

Хүзүүнээс чинь татаж

Хүний зэрэг болгож

Эгмээс чин татаж

Эрийн зэрэгт оруулж

Хөвүүд бидний нөхөр сүүдэр болгоё гэж тэжээжээ. Миний эхийн тэжээсэн ачийг та нар их хариулан зүтгэв. Борохул надад нөхөр болж

Хурдан аянд мордож

Хуртай шөнө тохиолдовч

Хоол ундгүйгээр

Хоосон хонуулсан удаагүй,

Яаралтай дайнд мордож

Ямар ч бэрхшээл тохиолдовч

Шөл тасалдуулж

Өл алдуулж байсангүй

Өвөг эцгийг минь хорлосон

Өстөн татаарыг доройтуулж

Өшил өшиж

Хясал хясаж

Тэр татаар иргэнийг

Тэрэгний бултай чацуулж

Түүнээс өндөр нуруутныг

Түүж хядах цагт

Татаарын Харгил шар, ганцаараа дутааж яваад өлссөний тул аргагүй ирэж, манай эхийн гэрт орж ирээд “Идэх юм гуйя” гэсэн, “Идэх юм гуйвал тэнд суу” гэж баруун исэр (ор)-ийн өмнөд үзүүрт суулгав. Тэр цагт таван настай байсан хөвүүн Толуй гаднаас орж ирээд гэдрэг гүйж гармагц, Харгил шар босон харайж, Толуйг суганда хавчуулж гүйхийн хамт хтуга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн гэрт зүүн талд сууж байсан Алтани “Хүүгий минь аллаа” гэж эхийн орилон бархирахыг сонсож гүйн гарч, Харгил шарын хойноос гүйцэж нэг гараараа үснээс нь зууран барьж, нөгөө гараараа хутгыг сугалж байсан гары нь барьж угзраад хутгыг алдуулав. Тэр үед гэрийн ард мугалзар хар үхрийн тэлэн алж байсан Жидай Зэлмэ хоёр, Алтанийн дууг сонсоод сүхээ барьсаар, улаан цустай хэвээр гүйн ирж, татаарын Харгил шарыг мөн тэнд нь сүхээр цохиж, хутгаар бүлж алав. Алтани Жидай Зэлмэ гуравх, хөвүүний амь аварсан гавъяаг булаалдахад Жидай Зэлмэ хоёр өгүүлрүүн: “Бид даруй гүйн ирж түүнийыг эс алсан бол ганц эхнэр Алтани юу хийж чадах вэ? Хөвүүний амийг хорлосон байх билээ. Хөвүүнийг амийг аварсан гавъяа биднийхб олно” гэвэл, Алтани өгүүлрүүн: “Миний дууг сонссонгүй бол та нар яаж ирэх билээ? Би гүйн гүйцэж түүний сэвлэг үснээс барьж хутгыг сугалсан гарыг татаж, хутгыг алдуулсангүй бол Жидай Зэлмэ хоёрыг хүрч иртэл, хөвүүний амийг хорлож амжсан байх бишүү?” гэв. Тэгж хэлбэл% гол гавъяа нь Алтанийх болов. Борохулын гэргий, эр Борохулдаа өрөөсөн арал болон тусалж явсны дээр, Толуйн амийг аварч тус хүргэв.

Бас хэрэйдтэй Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Өгэйдэйн гүрээний судал, суманд шархтаж унасанд Борохул, дээр нь бууж түүний асгарсан цусыг амаараа шимж хоноод маргааш нь Өгэдэй морь унаж чадахгүй тул урдаа сундлан тэвэрч, бүрэлдсэн цусы нь бүлээну руулаараа шимж, ам завжаа улайлгаж, ачит хөвүүн Өгэдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхий минь, зовж тэжээсэн ачийг, хоёр хөвүүнийг амийг аварч хариулав. Борохул надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зүтгэж явав. Борохулыг есөн удаа осол гаргавч, яллахгүй болгоё” гэж зарлигб олов.

  1. Бас “Охин ургаа соёрхол өгье” гэв.
  2. 216.        Бас Чингис хаан, Үсүн өвгөнд өгүүлрүүн: “Үсүн, Хунан, Хөхөчос, Дэгэй эн дөрвүүлээ, үзсэн сонссоноо үлдээж нуулгүй, үргэлж хэлдэг билээ. Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх заншил бий. Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Үсүн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай” гэж зарлиг болов.
  3. 217.        Бас Чингис хаан өгүүлрүүн: “Хуилдар анд алалданб айлдах цагт урьтаж ам нээж байлдсан гавъяа бий тул түүний хөвүүд ач нарт, өнчдөд олгох өршөөл тусламжийг хүртээсүгэй” гэв.
  4. 218.        Бас Чингис хаан, Цагаан гуагийн хөвүүн, Нарийн-Тоорилд өгүүлрүүн: “Чиний эцэг Цагаан гуа чинь зоригийг барьж байлдсаар Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавъяаг хүртэж, өнчдийн тусламжаас авч бай” гэсэнд, Тоорил өгүүлрүүн: “Миний төрлийн нэгүс нар олон аймагт хуваагдан тарсан байна. Хаан соёрхвол, ах дүү нэгүс нараа цуглуулъяа гэвэл, Чингис хаан зарлиг болруун: “Тийм бол ах дүү нэгүс нараа цуглуулж, чи ургийн урагт хүртэл захирч бай” гэж зарлиг болов.
  5. 219.        Бас Чингис ахан, Сорхон-шард өгүүлрүүн: “намайг өчүүхэн цагт Тайчуудын Таргудай Хирилтуг, ах дүү нартайгаа нийлж атаархан барих цагт Сорхан-шарын хөвүүн Чулуун, Чимбай нар, намайг ах дүү нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн бишүү. Чиний тэр ачийгб и харанхуй шөнө зүүдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг өгье. Ямар соёрхлыг хүсч байна?” гэвэл, Сорхан-шар би түүний хөвүүн Чулуун, Чимбай нар өгүүлрүүн: “Бид, мэргидийн нутаг сэлэнгэд дархан дураар нутаглахыг хүснэ. Бас ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан мэдтүгэй!” гэв. Тэгэхэд Чингис хаан өгүүлрүүн: “Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хүртэл нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сөнгөө түшилцэж явтугай. Есөн удаа осолдоход зэмлэхгүй болгоё!” гэж зарлиг болов. Бис Чингис хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож хэлсэн нь: “Урьд Чулуун Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та хоёр, санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хүнээр бүү хэлүүлж бай. Өөрийн биеэр уулзаж, өөрийн амаар санаснаа хэлж, дутсанаа гуй жбай” гэж зарлиг болов. Бас “Сорхон-шар, Бадай, Хишилиг та гурван дархан,

Олон дайсанд довтолж

Олз юм болбол

Олсноо бүрэн автугай!

Аян ав хийж

Ан гөрөөс албал

Алснаа бүрэн автугай!

Гэж шарлиг болов. “Сорхан-шар бол тайчуудын Түдэгэ-гийн гэрийн хүн. Бадай Хишилиг хоёрб ол Чэрэнгийн адуучин хүн билээ. Одоо миний шадар хорчи (нум сум агсагч) болж, хуимд хундага дэвшүүлж, дархан эрхтэйгээр жаргаж явтугай! гэж зарлиг болов.

  1. 220.        Бас Чингис хаан, Наяад өгүүлрүүн: “Ширээт өвгөн, Алаг Наяа хоёр хвөүүний хамт, таргудай Хирилтугийгбарьж авчрах замд Хутгал нугад хүрээд Наяагийн хэлсэн нь: “Бид хаан эзнээ яахан тэвчиж барьж одох вэ?” эж сэтгэл түвтэхгүй болоод Таргудайг сул тавин буцааж, Ширээт өвгөн, хөвүүн Алаг Наяа нартай хамт ирж Наяагийн хэлсэн нь: “Бид, хан Таргудай Хирилтугийг гардан барьж ирж яваад жич тэвчин ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хүчээ өгье гэж ирэв. Хэрэв ханаа барьж ирвэл хан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вэ гэх билээ. Хандаа халдаж чадсангүй тул тэднийг тус (өөрийн) ханаа хайрлах их ёсыг мэдсэн хүмүүс гэж үгийг зөвшөөж, нэгэн үйл хэргийг тушаая гэсэн билээ. Боорчи, баруун гарын түмнийг захирах ноён болов. Мухулай го ван болж зүүн гарын түмнийг захирах ноён болов. Одоо Наяа, төвийн түмнийг захирах ноён болтугай” гэж зарлиг болов.
  2. 221.        Бас Зэв, Сүбээдэй хоёрыг өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, захирагтун гэв.
  3. 222.        Бас хонь хариулагч Дэгэйд мянгатыг энд тэндээс цуглуулж, өгөөд мянганы ноён болгов.
  4. 223.        Бас модоч дархан Хүчүгүрт өгөх иргэн дутагдсан тул бусад ноёдын албат нараас татаж цуглуулсан иргэнийг Жадараны Мулхалхуд зүгээр нийлүүлж, Хүчүгүр Мулхалху хоёр нэг мянгатыг хавсран зөвлөж захирагтун гэв.
  5. 224.        Улсыг байгуулахад зүтгэсэн хмүүсийг түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд болгож, соёрхлыг өгөх хүмүүст соёрхлоо өгч, зарлигийг буулгах хүмүүст зарлигаа буулгаж Чингис хаан зарлигб олруун: “Урьд, би наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж, гүр (нийт) их улсыг хамттагаж, ганц жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтэн (ээлжлтэн)-г ялгаж өг. Хэвтүүл, хорчин, торгуудын хамт бүгд түмэн хүн болгож өгтүгэй!” гэж зарлиг болов. Бас Чингис хаан, хишигтнийг ялгаж томилох тухай мянганы ноёдод тунхаг зарлиг буулгасан нь: “Миний хишигтнийг томилоход түмт, мянгат, зуутын ноёдын хөвүүд, сул (чөлөөт) хүний хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайгий нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хөвүүд, арван нөхөр (цэрэг), нэг дүүгээ дагуулж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд таван нөхөр, нэг дүүгээ дагуулж иртүгэй. Арваны ноёдын хөвүүд бас сул хүний хөвүүд, гурван нөхөр нэг дүүгээ дагуулж иртүгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга морио бэлтгэж иртүгэй.

Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хөвүүд арван нөхөд, хэрэглэх юмаа харъяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн өгсөн хувь хишиг буюу өөрийн олсон зөөсөн морь, юм хэдий байвч, өмч хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд, таван нөхөдтэй, арваны ноёд бас сул хүний хөвүүд, гурван нөхөдтэй, мөн өмч хувиас ангид мөн тэр ёсоор хэрэглэх морь, юмаа бэлтгэж иртүгэй!” гэж зарлиг болов. “Мянгат, зуут, аравтын ноёд олон хүн, бидний энэ зарлигийг сонсоод зөрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хүн бултарч бидний дэргэд явахдаа бэрхшээвэл өөр хүнийг оруулаад түүнийг штийтгэж, эчнээ (далд) хол газар цөлье” гэж зарлиг болов. “Бидний дэргэд дотно явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бүү хориглотугай” гэв.

  1. 225.        Чинги схааны зарлигийн ёсоор мянгат, зут аравтын ноёдын хөвүүдийг ялгаж явуулаад, урьдб айсан наян хэвтүүлийг найман зуу болглв. Найман зуу дээр нэмж мянга болгтугай гэв. Хэвтүүлд орох хүмүүсийг бүү ятгаж хориглотугай гэж зарлиг болов.

Хэвтүүлийг Их-нэүрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлигб олов. Бас дөрвөн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хөвүүн Есөнтэй ахалж Түгэгийн хөвүүн Бүхэдэйтэй зөвлөж захиртугай гэв. Торгууд хишигтэн нарыг дөрвөн ээлжээр манах болгож, Есөнтэй нэгэн ээлижн хорчныг захирч, Бүхэдэй нөгөө ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг гуравдугаар ээлжийн хорчныг захирч, Лаблах, дөрөвдүгээр ээжлийн хорчынг азхиря явтугай. Нум сум агссан хорчин торгон цэргийг ийнхүү захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есөнтэй захирч байтугай! Гэж зарлиг болов.

  1. “Урьд Өэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга болгоод, Боорчийн ураг (үр) Өэлэн чирбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Мухулайн ураг бухаар захируулъя. Илугайн ураг Алчидайгаар нэгэн мянган торгуудыг захируулъя. Нэгэн мянган торгуудыг Додай чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Доголху чэрбиэр захируулъя. Нэгэн мянган торгуудыг Жорчидайн ураг Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас Ахуйдайгаар захируулъя. Нэгэн мянган баатар цэргийг шилж Архай Хасараар захируулаад энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах өдөр хамгийн түрүүнд баатарлуулан явуулъя!” зарлиг болов. Олон мянгатаас ялгаж ирүүлсэн хүмүүсийг найман мянган торгууд болгов. Хоёр мянган хэвтүүл, хорчины хамт бүгд нэгэн түмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: “Бидний шадар түмэн хишигтэнг бэхжүүлж их голын цэрэг болгоё!” гэж зарлиг болов.
  2. Бас Чингис хаан зарлиг болж, өдрийн жасаа (ээлж)-ны торгуудыг дөрвөн ээлж болгож, ээлжийн ахлагч нарыг томилсон нь: Буха, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Алчидай нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Додай чэрби нэгэн ээлжийн хишигтнийг захирч засаж яв. Доголху чэрби, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Энэ дөрвөн ээлжийн хишигтнийг захирах ахалагчдыг тмоилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харъяат хишигтнээ жагсааж ээлж хишигт оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хүн, ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан хүнийг гурван бэрээ занчъя. Тэр дахин ээлжээ тасалбал долоон бэрээ занчъя. Бас тэр хүн, бие эрүүл бөгөөд ээлжийн ахлагчдын зөвшөөрөлгүйгээр гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ занчаад, бидэнд бараа болохоос бэрхшээлсэн этгээд гэж үзээд эчнээ хол газарт цөлье! Гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бүр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хүлээнэ. Зарлигийг сонссон байтал, зөрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал хишигтнийыг буруушаан шийтгэнэ гэж зарлиг болов Ээлжийн ахлагчид гагцхүү ахалгч гэсэн төдийгөөр хамт манаж байгаа хишигтнийг миний зөвшөөрөлгүйгээр бүү шийтгэгтүнэ. Гэм үйлдсэн хүнийг хэлэгтүн. Мухриулах (алах) ёстой бол бид мухриулъя. Занчих ёстойг хэвтүүлж занчъя. Ахлагч нар, ахлагч гэсэн төдийгөөр адил эрхтэй хишигтэнд минь, өөрийн гар хөлийг хүргэж занчвал брэээний хариуд бэрээдэж нударгын хариуд нударгадаж занчтугай гэв.
  3. Бас Чингис хаан зарлиг болруун: “Гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хүмүүс эрхэм бөгөөд гадаад зууны ноёд, аравны ноёдоос миний хишигтэн хөтөч эрхэм тул гадаад мянганы ноёд, миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе!” гэж зарлиг болов.
  4. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг тунхагласан нь: Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, өдрийн хамгаалагчид зүг зүгт мөр мөртөө явж наран шингэхээс өмнө хэвтүүл [манаачид хамгаалах ажлаа шилжүүлээд]-д зайлж гадна гарч хонотугай. Биднийг шөнө хэвтүүлийн цэрэг хамгаална. Хорчин нум сумаа, буурч (тогооч) нар аяга саваа хэвтүүлд тушааж өгөөд гарч хонотугай. Гадна хосон хорчин, торгууд, буурч нарб иний шөл идтэл уяаны тэнд хүлээж байгад хэвтүүлд мэдэгдэж, биднийг шөл идсэний дара адоторгш орж, хорчин нум сумаа авч, торгууд сууриа эзэлж буурч нар аяга саваа авч ажлаа хийтүгэй. Ээлж хишгийн хмүүс энэ тогтоосон ээжлийн хуулийг мөрдөж яв гэж зарлиг болов. Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хүнийг хэвтүүл манаач нар барьж хоноод маргааш өглөө байцаан асуугтун. Хэвтүүл, халаагаа ирэхэд тэмдгээ шилжүүлж өгөөд чөлөөлөгдөөн. Манаагаа шилжүүлсэн хэвтүүл гарч одтугай гэв. Хэвтүүл, шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шөнө яаралтай мэдээ хүргэж хүн ирвэл урьдаар хэвтүүлд мэдэгдээд гэрийн ард хэвтүүлийн хамт байж, хэлэх үгээ гаднаас хэлэгтүн. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. Хэвтүүлийн засвраар явж үл болно. Хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг барьтугай. Хэвтүүлийн тоог асуусан хүний тэр өдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, өмссөн бүрэн хувцсыг хэвтүүл автугай гэж зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хүн боловч хэвтүүлийн дэргэдүүр үдэш явж баригдсан биш үү?.

УЙГАР БА ОЙН ИРГЭДИЙН ЭЗЭЛСЭН НЬ

  1. 230.   Чингис хаан өгүүлрүүн:

“Үүлтэй шөнө

Үүдтэй гэрий минь

Үргэлж сахиж

Энэ биеий минь

Энх унтуулж

Эрдэнийн сууринд

Хүргэсэн эртний

Ээлт хэвтүүл минь!

Одтой шөнө

Орд гэрий минь

Орчимд хэвтэж

Өлгий дэвсгэрийн минь

Өмөг болж

Өчүүхэн биеийн минь

Түшиг болж

Өндөр сууринд

Хүргэсэн

Өлзийт буянт хэвтүүл минь!

Халих усан бороонд

Хайрах хүйтэн жаварь

Ханатай гэрий минь

Харгалзан байж

Халуун амий минь

Хамгаалан манаж

Хаан суринд хүргэсэн

Хайрт ивээлт хэвтүүл минь!

Өрсөх дайсаны мөрөөс

Өших хортны гараас

Өглөө үдэш ялгалгүй

Өрх гэрийг минь хамгаалж

Өөрийн нүдийг цавчилгүй

Өвч биеий минь арчилсан

Өнийн итгэлт хэвтүүл минь!

Холтсон хоромсогын

Хорд хийх чимээнээс

Хоцролгүй ирэгч

Хотлын сайн хэвтүүл минь!

Шинсэн нумын

Ширдхийх чимэнээс

Шилжрэлгүй ирэгч

Шигшмэл сайн хэвтүүл минь!

Өнө хэдийний

Өлзийт хэвтүүлий минь

Өвгөн хэвтүүл гэгтүн

Итгэлт Өэлэн чэрбийн

Ивээлт далан торгуудыг

Их торгууд гэгтүн.

Архай Хасарын харъяат

Ачит шилдэг баатруудыг

Ахмад баатрууд гэгтүн

Есөнтэй, Бүхэдэйн харъяат

Ерөөлт хуучин хорчныг

Ерөнхий хорчин гэгтүн”

Гэж зарлигб олов.

  1. 231.   “Ерөн таван мянгатаас миний биеийн шадар өмч болгжо илгээсэн түмэн хишигтнийг миний хойно их суурийг залгамжилсан хөвүүд, ургийн урагт хүртэл миний гэрээс дурсгал мэт сэтгэж, аливаа гасланд хүрүүлэлгүй сайтар асрагтун. Эдгээр түмэн хишигтнийг миний эрхэмсэг хишигтэн гэж өргөмжлөхгүй байж болох уу? гэв.
  2. 232.   Бас Чингис хаан өгүүлрүүн: “Ордны чэрбийн охид, гэрийн хүмүүс, тэмээчин үхэрчин нарыг хэвтүүл эрхлэн мэдэж, ордны гэр тэргийг бас мэдтүгэй. Туг, хэнгэрэг, дөрөө, жадыг хэвтүүл даргалтугай. Аяга савыг мөн хэвтүүл эрхэлтүгэй. Бидний унд идээг хэвтүүл даргалтугай. Тахилгын мах идээг хэвтүүл даргалж болготугай. Тахилгын мах идээг хэвтүүл даргалж болготугай. Унд идээ хор хомс болбол даргалсан хэвтүүлээс шаардъя” гэв. “Хорчин нар унд идээг түгээхдээ даргалсан хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр тараан өгч үл болно. Идээг түгээхдээ урьдаар хэвтүүлээс эхлэн түгээтүэй” гэв. “Орд гэрт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэй. Гэрийн ойр үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн дотогш орж, их сөнгө түшиж байтугай. Хэвтүүлээс нутаг эрэн үзэж орд гэрийгб уулгатугай” гэв. Бидний шувуу авьахад хэвтүүл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийнб айдлаар үлдээтүгэй” гэв.
  3. 233.   Бас Чингис хаан өгүүлрүүн: “Бидний бие байлдаанд эс мордвол хэвтүүл биднээс ангид байлдаанд мордож үл болно” гэв. “Энэ зарлигийг мэдсээрб айгаад атаархан зөрчиж, хэтүүлийгб айлдаанд мордуулбал цэргийн хэрийг эрхлэх чэрбийг буруушаан шийтгэнэ”. Гэж зарлиг болов. “Хэвтүүлийн цэрийгб айлдаанд үл мордуулах шалтгааныг та нар асуувал, хэвтүүл, миний алтан амийг сахина. Шувуу, гөрөөсийг авлахад хамт зовж зүднэ. Нүүх суухад ордыг хамгаалж, хөсөг тэргийг харгалзана. Миний биеийг сахиж хонох хялбар уу? Гэр тэрэг, их аураг (гол орд)-ийг нүүхэд хамгаалах гэдэг хялбар уур? Ийм давхар салбарын ажилай тул тэднийг биднээс ангид байлдаанд явуулахгүй гэсэн учир тийм биз” гэжээ.
  4. 234.   Бас зарлиг болруун: “Шигихутугийн зарга шийтгэхэд хэвтүүлээс сонсолцох оролцтугай. Хэвтүүлээс нум, саадаг, хуяг, зэвийг хадагалах, түгээх ажлыг эрхлэлцтүгэй. Агт морьдыг авчирч ачаа юмыг ачиж явтугай” гэв. “Хэвтүүл, чэрби нарын хамт эд уурсыг түгээж байгтун. Хорчин, торгууд нар нутаг заагаад нүүхэд Есөнтэй, Бүхэдэй нарын хорчин, Алчидай, Өэлэн Ахудай нарын торгуудууд, ордны баруун этгээдэд явтугай” гэв. “Буха, Дода чэрби, Чанай нарын торгууд, ордны зүүн этгээдэд явтугай” гэв. “Хэвтүүл, орд гэр, тэргийг хамгаалж ордын дэргэд, зүүн этгээдэд явутагй” гэв. “Бүх ишигтэн, торгууд ба ордын орчим явах, орд гэрийн хөвүүд адуучин, хоньчин, тэмээчин үхэрчнийг ордны дараа ард явах Додай чэрби захиртугай” гэж тушаав. “Додай чэрби, хотол ордны хойноос дагаж, хог идэж, хомоол түүж явтуагй” гэж зарлиг болов.
  5. 235.   Хубилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан хан, Хубилайд элсэн ирсэнд Хубилай ноён, Арслан ханыг авчирч, Чингис хаанд уулзуулав. Чингис хаан, Арсланыг байлдсангүй дагав гэж сайшаан соёрхож, охиноо өгье гэж зарлиг болов. [Харлугуудын Арсланд Алха бэхийг өгч Чингис хаан соён зарлиг болруун:

Харайхад минь хөлж болж

Хазайхад минь түшиг болж

Халтирахад минь тах болж

Халамж тус хүргэхээ

Хайрт Алха минь мэдтүгэй.

Энэ биеэ хэврэг боловч

Эрхэм нэр мөнх шүү.

Саруул ухаанаас илүү

Сайн нөхөр байдаггүй.

Мунхаг хилэнгээс илүү

Муу дайсан байдаггүй

Эрхэм итгэл олон боловч

Энэ бие бүгдээс итгэлтэй

Хайрлах юм олонб оловч

Халуун амийг хамгаас хайрлалтай

Хатуужиж явбал хамагт хэрэгтэй

Ариун явбал ашид тустай гэж

Сургасан ажээ. А.то]

  1. 236.   Сүбээдэ баатар, төмөр тэрэгэтй цэргээ авч яваад мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвүүдийг нэхэн довтолж, Чүй мөрний тэнд гүйцэж сөнөөгөөд ирэв.
  2. 237.   Зэв, Найманы Хүчүлүг ханыг нэхэж Сариг гүн гэдэг газарт гүйцэж сөнөөгөөд ирэв.
  3. 238.   Уйгурын Идүүд хан, Чингис хаанд Адхираг Дарбай хоёр элчийг илгээж хэлүүлсэн нь: “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалагм өрөн урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан бүсий чинь горихоос барьж, ариун дээлий чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж хүч өрье” гэж өчиж илгээжээ. Тэр үгийг сонсоод Чингис хаан соёрхож хариу хэлж илгээсэн нь: “Охиноо өгье. Тавдугаар хөвүүн болтугай. Алт мөнгө, сувд, тана, хоргой хээт оёмол, торго уурсыг авч иртүгэй””гэж илгээвэл, Идүүд соёрхогдов гэж баясаж, алт, мөнгө, сувд, тана, торго, хоргой зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав. Чингис хаан, Идүүдийг соёрхож, Алалтун бэхи охиноо өгөв. [Уйгурын Идүүдэд Алалтун бэхийг өгөхөд Чингис хаан сургасан нь: “Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр. Түүний дараах эр нь ариун нэр. Түүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл, авсан эр ангид үл одно” гэж зарлиг болсон ажээ. А.то]
  4. 239.   Туулай жил (1207 он), Зүчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг эзлэхээр мордоход Буха газарчилж явав. Ойрд (ойн ард)-ын Худуга бэхи, түмрэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зүчийг газарчлан, түмэн ойрдын нутгаар явж Шигшид (Шишгид гол)-д хүрэв. Зүч, ойрд, буриад, барга урсууд, хабханас, ханхас, туба аймгийг оруулаад Түмэн хэргисийн нутагт хүрвэл, хэргисийн ноёд, Эд, Инал, Алидэр, Өлэбэг-тигин нар элсэн орж чагаан шонхор, цагаан морь, харб улга авч ирээд Зүчитэй уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, төөлс, та сзэрэг Баягидаас нааших ойн иргэнийг эзэлж оруулаад хэргисийн түмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан шонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав.

Ойрдын Худуга бэхийг ураас угтан, түмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж сорёхож, түүний хөвүүни Иналчид Чэчэйхэн охиноо өгөв. Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олууханыгө гөв. Алага-бэхи охиныг Онгуудад өгөв. Чингис хаан, Зүчийг соёрхож өгүүлрүүн: “Хөвүүдийн минь ахмад чи, гэртээс анх гараад мөр сайтай явж хүрсэн газарт хүн, морийг гарздаж зовоосонгүй, өлзийт ойн иргэнийг оруулж ирэв, чи.Эдгээр иргэнийг чамд өгье” гэж зарлиг болов.

  1. Бас Борохул ноёныг хорь түмд (хорь буриад) иргэнийг эзлүүлэхээр явуулав. Хорь түмд иргэний ноён Дайдухул сохрыг үхсэний хойно түүний гэргий Ботхой тарган хорь түмдийг захирч байжээ. Борхоул ноён, тэнд очоод гурван хүнийг дагуулан их цэргийн тэргүүд үд оройг ойлгоход бэрх ойн дотор нарийн харгуйгаар явж байтал хорь түмдийн харуулын хүмүүс тэдний ард гарч зам боогоод Борохул ноёныг барьж алжээ. Борохулыг хорь түмдэд алагдсаныг сонсоод Чингис хаан манш хилэгнэж өөрөө морилохыг завдвал, Боорчи Мухулай хоёул Чингис хааныг ятгаж болиулав. Жич Дөрвэдийн Дөрбэй-Догшинд тушаасан нь: “Цэргийг чанга захирч мөнх тэнгэрт залбичр, хорь түмдийн иргэнийг эзлэхийг оролдогтун” гэж зарлиг болов. Дөрбэй, цэргээ аваад, урьд цэргийн явж, харуулын сүр үзүүлж мэхлээд өөрөө олон цэргээ авч улаан бухын харгуйгаар урагш давшив. Цэргийн аливаа хүний зүрх шантарвал жанчихын тул хүн бүрд арван саваа (торлог) үүрүүлж, эр бүрийг сүх, ооль, хөрөө цүүцээр зэвсэглүүлээд улаан бухын явсан мөрөөр урагш давшиж, мөрт тохиолдсон модыг отгчин цавчуулж, хөрөөдүүлж замыг цэвэрлээд, уулан дээр гараад хуримлан суугаа түм иргэний орой дээрээс довтлон оров.
  2. 240.   Урьд Хорчи ноён, Худугу бэхи хоёр, хори түмдэд баригдаад Ботохой тарганы тэндб айсан ажээ.

Хорчийн баригдсан учир нь: Хорь түмдээс гоо сайхан хүүхэн гучийг шилж ав гэж зарлиг болсонд Хорчи ноён, хорь түмдээс хүүхнүүдийг авах гэж очтол, урьд дагасан хорь түмд иргэн дахин дайсан болж Хорчи ноёныг бариад авчээ. Хочрийг түмдэд баригдсаныг сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх хүн гэж Худуга бэхийг илгээвэл, Худуга бэхи бас баригджээ. Хорь түмдийг эзэлж дуусаад Борохулын хүүр ясны тул зуун Түмдийг түүний гэр бүлд өгөв. Хорчид гучин охиныг өгөв. Ботохой тарган хатныг Худуга бэхид өгөв.

  1. Чингис хаан зарлиг болж, эх, хөвүүд, дүү нартаа иргэний хувааж өгсөн нь: “Улсыг хураахад зовж зүдсэн эх минь биз. Хөвүүдийн минь ах Зүчи биз. Дүү нарын минь бага Отчигин (отгон, галын хан, голомтын эзэн)

биз” гээд , эх Отчигин хоёрт нэгэн түмэн иргэн (түмэн өрх)-ийг өгвөл эх чамлаж эс дуугарав. Зүчид есөн мянган иргэнийг өгөв. Цагадай найман мянган иргэнийг өгөв. Өгөдэйд таван мянган цэрэг өгөв. Толуйд таван мянган иргэнийг өгөв. Хасарт дөрвөн мянган иргэний өгөв. Алчидайд хоёр мянган иргэний өгөв. Бэлгүтэйд нэгэн мянга таван зуун иргэний өгөв. Авга Даридайг Хэрэйдтэй нийлж явсан гэж нүднээс далд болгоё гэвэл, Боорчи Мухулай Шигихутуг гурав өгүүлрүүн: “Өөрийн Мухулай Шигихутуг гурав өгүүлрүүн: “Өөрийн голомтыг сөнөөх мэт, өөрийн гэрийг эвдэх мэт болох биш үү. Сайн эцгийн чинь гэрээс болж үлдсэнганц авга чинь бишүү. Түүнийг үгүй хийж яаж болно? Түүний ухаж мэдсэнгүйд уучилтайг. Сайн эцгий чинь багын нутагт голомтондоо утаа гаргаж яваг” гэж халуун сэтгэлээр ятгаж хамраасаа утаа гартал хэлсэнд “За тийм болог” гэж сайн эцгээ санаж, Боорчи, Мухулай Шигихутуг гурвын үгэнд орж амарлив.

  1. 243.   “Би, эх Отчигин хоёрт түмэн иргэнийг өгөөд, Хүчү, Хөхөчү Жунсо, Аргасун дөрвөн нодёыг тушааж өгөв. Зүчид, Хунан Мүнхэүр Хэтэ гурвыг тушааж өгөв. Цагадайд Харачар Мөнх Идухадай гурвыг тушааж өгөв”. Бас Чингис хаан өгүүлрүүн: “Цагадай хэцүү догшин авиртай тул Хөхө”чос, өглөө үдэш дэргэд нь байж санаснаа хэлж зөвлөж байтуагй” гэж зарлигб олов. Толуйд Жидай Бала хоёрыг тушааж өгөв. Хасарт Жибэгээг тушааж өгөв. Алчидайд Чаурхайг тушааж өгөв.
  2. 244.   Хонхотны Мэнлиг эцгийн хөвүүд долоо билээ. Долоон хөвүүний дундахь нь Хөхөчү Дэв тэнгэр бөө бүлгээ. Тэр хонхотны долоон хөвүүд, Хасарыг бариад элбэж жанчжээ. Хасар, долоон хонхотонд жанчигдав гэж Чингис хаанд сонсговол Чингис хаан бусад хэрэгт хилэгнэж байсан цаг тул хилэнтэйгээр Хасарт өгүүлрүүн: “Амьтанд дйилэгддэггүй хүн гэдэг биш билүү, чи? Яагаад дийлэгдэв?” гэвэл, Хасар нулимс унагаж босоод гарав. Хасар гомдож, гурванө дөр ирсэнгүй. Тэр цагт Дэв тэнгэр, Чингис хаанд өгүүрүүн: “Мөнх тэнгэрийн сахиулс, нэгэн удаа Тэмүжин, улсын эрхийгб арина. Нэгэн удаа Хасар улсын эрхийгб арина гэж зөн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгүй” гэсэнд Чингис хаан мөн шөнө морилж, Хасарыг барихаар одвол, Хүчү Хөхчү хоёр, “Хасарыг барихаар одов” гэж Өэлүн эхэд мэдээлэв. Өэлүн эх сэүх тэргэнд цагаан тэмээ хөллөөд шөнө турш явж, наран ургах үеэр хүрч ирвэл Чингис хаан, Хасарын ханцуйг уяж, млгай бүсий нь аваад байцаан асууж байв.

Чингис хаан эхээ үзээн эмээн зайлав. Өэлүн эх уурлаж тэрэгнээс буумагц, Хасарын ханцуйн хүлгийгө өрөө тайлж тавиад малгай, бүсий нь Хасарт өгөөд уур хилэнгээ даран яадж завилан суугаад хоёр хөхөө гаргаж, хоёр өвдөг дээрээ барьж өгүүлрүүн: “Үүнийг харж байна уу? Хөхсөн хөх чинь энэ байна. Хавиргаа хадран азагчид, хүйгээ хүчирхэн таслагчид! Хасар яав! Тэмүжин энэ нэгэн хөхийн сүүг хөхөж барах билээ. Хачиун Отчигин хоёул нэгэн хөхийн сүүг хөхөж үл барах билээ. Хасар бол хоёр хөхий минь сүүг дуустал хөхөж, цээжийг минь уужим болгож амарлиулдаг билээ. Тийнхүү Тэмүжин цээжиндээ эрдэмтэй,

Хасар хав хүчтэй тул

Хатгалдан зайлагсдыг

Харвах сумын хүчээр

Хамж авчирдаг билээ.

Огшиж дутаагсдыг

Онох сумын хүчээр

Оруулан авчирдаг билээ.

Одоо дайсныг дарж төгсгөв гэж Хасарыг үзэн ядаж байна уу?” гэв. Эхийн уурыг амарлиулаад Чингис хаан өгүүлрүүн: “Эхийг хилэгнэгсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхэ болъё! Гэв. Эхдээ хэлэгүй далдуур Хасарын зарим иргэнийг булаан авч Хасарт нэгэн мянган дөрвөн зуун иргэнийг үлдээв. Үүнийг Өэлүн эх мэдээд сэтгэлээ зовсоор хурдан хөгширчээ. Хасарт өгсөн Жалайрын Жибэгэ тэндээс зайлж, Баргужин оронд дутаав.

  1. 245.   Түүний хойно есөн хэлтэн (хамаг) улс, Дэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос ч олон хүн Дэв тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён Тэмүгэ-гийн харъяат иргэн, Дэв тэнгэрт очжээ. Отчигин ноён, одсон иргэнээ авчруулахаар Сохор нэрт элчийг илгээвэл, Дэв тэнгэр, элч Сохорт өгүүлрүүн: “Отчигин та хоёр, их элч илгээдэг болжээ” гэж элч Сохорыг зодж, эмээлий нь үүрүүлэн явган буцаажээ. Элс Сохорыг зодуулж явган ирсний маргааш Отчигин ноён өөрөө Дэв тэнгэрийнд очиж өгүүлрүүн: “Элч Сохорыг илгээвэл зодоод явган буцаажээ. Одоо би иргэнээ авахаар ирэв” гэвэл, долоон хонхотон, Отчигин ноёны энд тэндээс хааж “Элч Сохорыг илгээдэг чинь зөв үү? Гэж барьж зодохыг завдсанд, Отчигин ноён айж өгүүлрүүн: “Элч илгээсэн минь буруу болжээ” гэв. Хонхотны долоон хөвүүд өгүүлрүүн: “Буруугаа мэдсэн бол наманчлан сөгд!” гэж Отчигиныг Дэв тэнгэрийн хойноос сөгдүүлжээ. Тэгээд Отчигин ноён, иргэнээ авч чадсангүй буцаж маргааш өглөө нь Чингис хааныг босоогүй, орон дотроо байхад орж ирээд уйлан сөгдөж өгүүлрүүн: “Есөн хэлтэн иргэн, Дэв тэнгэрт чуулалдаж байгаа үүнд, Дэв тэнгэрээс харъяат иргэнээ авахаар элч Сохорыг илгээв. Элч Сохор зодуулж эмээлээ үүрч явган ирсэнд,би өөрөө очвол долоон хонхотон, намайг энд тэндээс хааж тулгаж бурууг хүлээлгэн наманчлуулав. Дэв тэнгэрийн хойноо сөгдүүлэв” гээд уйлав. Чингис хааны үг хэлэхийн өмнө Бөртэ үжин, орон дотроос өндийн сууж хөнжлийн захаар өвчүүгээ бүрхэж, Отчигины уйлахыг үзэж, нулимс унагаж өгүүлрүүн: “Тэд хонхотон нар яасан хэцүү хүмүс билээ? Урьд Хасарыг бүслэн жанчсан. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв?” энэ ямар ёс вэ? [чамайг бэлхэн амьд байхад А.то] Ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна.

Үүнээс хойш тэд

Үүл мэт биеийг чинь

Үгүй болж одвол

Үлсэн их улсы чинь

Үр хүүхдээр чинь мэдүүлэх үү?

Сүүлийн цагт тэд

Сүлд гэгээн биеийг чинь

Сүүдэр болж одвол

Сүрэг их улсы чинь

Сүйтгэхэд хүрэх биш үү.

Өндөр уулын нарс мэт

Өнөр сайхан дүү нарыг чинь

Өшин дарлагч тэд

Өсөж бойжиж амжаагүй

Өчүүхэн хэдэн хүүхдэд чинь

Өргөн улсыг мэдүүлэхгүй

Яасан хцүүү хонхотан нар билээ? Дүү нараа ингэж дарлахыг үзсээр байгаад зүгээр өнгөрүүлэх үү, чи?” гээд Бөртэ үжин нулимс цувируулав. Бөртэ үжиний энэ үгийг сонсоод Чингис хаан Отчигинд өгүүлрүүн: “Дэв тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд” гэв. Тэгэхэд Отчигин босож нулимсаа арчиж гараад гурван бөхийг бэлтгэж зогсоов. Удалгүй Мэнлиг эцэг, долоон хөвүүнээ дагуулан ирж бүгдээр гэрт орж, Дэв тэнгэр, снөгийн баруун этгээдэд суув. Отчигин, Дэв тэнгэрийн дээлийн захаас барьж “Өчигдөр чи намайг наманчлуулсан билүү? Хүчээ үзэлцье” гэж үүдэн тийш чирэв. Дэв тэнгэр, Отчигиныг эсэргүүцэж, түүний дээлийн захаас барив. Тэр хоёрын барилдахад Дэв тэнгэрийн малгай, голомтны дээр унав. Мэнлиг эцэг унасан малгайг авч үнэсээд өвөртөө хийв. Чингис хаан өгүүлрүүн: “Гадагш гарч бөх хүчээ тэмцэлдэгүтн” гэв. Отчигин, Дэв тэнгэрийг босго дээгүүр чирч гарахад урьд бэлтгэсэн гурван бөх угтаж, Дэв тэнгэрийг бариад чирэлцэж нурууг хугалаад зүүн этгээдийн угсарсан тэрэгний үзүүрт орхив. Отчигин орж өгүүлрүүн: “Дэв тэнгэр, намайг наманчлуулж байсан билээ. Одоо хүчээ үзэлцье гэвэл үл зөвшөөрч баширлан хэвтэж байна” гэвэл, Мэнлиг эцэг, учрыг мэдэж нулимс цувируулан өгүүлрүүн:

“Уужим эх газрыг

Довын төдий байхад

Уулзаж нөхөрлөсөн билээ, би

Усан их мөрнийг

Горхийн төдий байхад

Учирч танилцсан билээ, би”

Гэхэд хонхотны зургаан хөвүүд үүдийг хааж, голомтыг тойрон ханцуйгаа шамлаж түрэмгийлэхийг завдахад Чингис хаан бачимдан шахагдаж, “зайл. Гаръя” гээд гарээс гарвал, орчимд байсан хорчин торгууд нар ирж тойрон хамгаалав. Дэв тэнгэрийг угарсан тэрэгний адагт нурууг хугалаад орхисныг Чингис хаан хүзэж хойдуул (арын гэрүүд)-ээс нэгэн бор гэрийг авчруулж, Дэв тэнгэрийн дээр нь бариулаад “хөсгөө бэлтгэ! Нүүе” гээд тэндээс нүүв.

  1. 246.   Дэв тэнгэрийг тавьсан гэрийн өрхийг бүтээж, үүдийг дарж хүнээр сахиулбал, гуравдугаар нө үүр цайж байхад гэрийн өрх нээгдэж, Дэв тэнгэрийн бие үгүй болжээ. Нягталж үзвэл үнэхээр түүний хүүр алга байв. Чингис хаан өгүүлрүүн: “Дэв тэнгэр, миний дүү нарт гар хөл хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үг хэлсний тул тэнгэрийн таалад эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэв. Чингис хаан, Мэнлиг эцгийг тэнд донгодож хэлсэн нь: “Та хөвүүдийнхээ авир занг ятгахгүй тул тэд, бидэнтэй тэмцэх гээд Дэв тэнгэрийн толгойг алдав. Т анарын ийм зан гаргахыг мэдсэн бол та нарыг хэдийн Жамуха, Алтан, Хучар нарын адил болгох билээ” гэж Мнлиг эцгийг буруушаан донгодоод, жич “Өглөө хэлснээ үдэш няцаж, үдэш хэлснээ өглөө няцаж явбал ичгүүртэй бишүү. Урьд хэлснээ хатуу барьж явбал дээр бишүү” гээд бас зарлиг болруун: “Ааш авираа татаж явсан бол Мэнлиг эцгийн урагтай хэн тэнцэх билээ” гэв. Дэв тэнгэрийг үгүй бослноос хойш хонхотны хөвүүд номхров.
SHARE