Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн тов ирэх долоо хоногт гарна

Хэнтий аймгийн 47 дугаар тойрогт нөхөн сонгууль болохоор болсон. Сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгуулийг УИХ-аас товлон зарлах юм. Сонгуулийн тов гарсны дараа Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хангана.

Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийг товлон зарлах хүсэлтийг УИХ-д хүргүүлжээ. Хүсэлтийн дагуу энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нөхөн сонгуулийг товлон зарлах байсан боловч ирэх долоо хоног болгон хойшлуулжээ. Тиймээс ирэх долоо хоногт нөхөн сонгуулийн товыг УИХ-аас гаргах юм байна.

Сонгуулийн тухай хуулийн 20.1-д Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гараг болон аравдугаар сарын эхний ням гариг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана гэж заажээ. Тэгэхээр хуулийн дагуу Хэнтий аймгийн нөхөн сонгууль аравдугаар сарын 7-ны ням гаригт болохоор байгаа юм.

SHARE