Энэ онд шинээр гарах утаснууд

Apple, Samsung, Google компаний энэ онд худалдаанд гаргах iPhone SE 2, Galaxy Note 9, Google Pixel 3 XL ухаалаг утаснуудын талаар таны мэдэх ёстой зүйлс.

Apple iPhone SE 2

Алдарт SE цуврал хоёр жилийн дараа эргэн ирлээ. Уг шинэ загвар нь нүүр дүүрэн дэлгэц, царай танигч, өндөр хурдны процессортой байх гэнэ. Үнийн хувьд хямд байх боловч нүүрэн хэсэгтээ дан камертай, товчлуургүй зэрэг нь iPhone X загвартай төстэй байх юм.

SE 2 загварын утсыг энэ сард болсон хөгжүүлэгчдийн хурал дээрээ танилцуулаагүй учир ирэх есдүгээр сараас худалдаалж эхлэх магадлалтай юм байна.

Galaxy Note 9

Samsung компани энэ онд Galaxy S9, A8 загваруудаа гаргасан ч үүгээр зогсохгүй бололтой. Ирэх наймдугаар сарын 10-нд танилцуулах Galaxy Note 9 загвар нь Samsung-ийн хамгийн хүчирхэг утас болно гэсэн хүлээлттэй байгаа юм. Энэхүү ухаалаг утас товчлуургүй, сайжруулсан давхар линзтэй камер болон Snapdragon 845 гэх өндөр хурдтай процессортой байх юм.

Мөн утасны хажуу талд хурууны хээ уншигч, камерны тусгай товчлуурыг суурилуулах аж. Үүнээс гадна NOTE 9 загвар 4000 амперын аварга зайтай, S Pen дижитал үзгэндээ бусад Note загварын адил шинэчлэл хийж магадгүй гэнэ.

Google Pixel 3 XL

Энэ оны сүүлийн нээлт Google компаний Pixel 3 болон Pixel 3 XL загварууд болох магадлалтай. Эдгээр ухаалаг утаснуудад тодорхой шинэчлэл хийгдэх ч Pixel 3 XL загварт илүү том өөрчлөлт орох юм. Уг загварын нүүрэн хэсэг бүхэлдээ шилэн дэлгэцтэй бөгөөд энэ нь iPhone-ий сүүлийн загваруудын адил чанга яригч, урд камерт зориулсан тусгаарлагчтай байх магадлалтай байна.

Мөн Snapdragon 845 процессор болон давхар камертай байх ба илэхэд зураг авах тусгай дэлгэцтэй байх юм. Үүнээс гадна утасгүй цэнэглэгчийг шинэ загваруудад нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Google компаний эдгээр утаснууд 10-р сараас худалдаанд гарна гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: udriintoim.mn
SHARE