УИХ-ын хүүхнүүд унаж яваа Д.Гантулгаараа PR-дав

УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдлөө. Өнгөрсөн хугацаанд тэр УИХ-д ч, МАН-д ч өргөс шиг үзэгдэж явсаар ирсэн. Энэ залуу УИХ-ын гишүүн хэмээх алдар нэртэй байсан хугацаагаа тааруухан “хоч”-той явсаар дуусгаж байна.

Яахав, Д.Гантулга УИХ-ын гишүүний хувьд, эр хүний хувьд карьертаа хар толбо наалаа. Хаагуур нь ч бодсон амьтан хүний муулаад байгаачлан түүнийг буруутгах үндэслэл бий. Гэвч шүүх түүнтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдээгүй гэдгийг олон нийт ч, хэвлэл мэдээллийнхэн ч бодох ёстой юм. Эцсийн эцэст шүүх л гэм буруутай эсэхийг тогтооно.

Миний бие энд Д.Гантулгын асуудалтай огт холбоогүй атлаа маш их холбоотой нэг зүйлийг хэлэх гэсэн юм.

Уг нь Д.Гантулгатай холбоотой хэл ам гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хооронд дүлий дүмбэ оргиод таг дуугүй суусан ямар олон хүн Д.Гантулгыг өргөдлөө өгөөд явахынх нь үед юм юм ярив аа.

УИХ-ын эмэгтэй гишүүдийг хараад бүр чиг  ичив. Бөөнөөрөө зогсож байгаад гэнэт хэвлэлийн бага хурал хийгээд л…. Гантулга баба, Мурат муухай гэж гэнэт яриад л…Бүр нэг чин сэтгэлээсээ юм шиг мэдэгдэл хийгээд л… Дараа нь Ерөнхийлөгчид бичиг бичээд л…Өнгөрсөн хугацаанд тэд ийм зүйл ярьж байл уу…

Яг үнэндээ Д.Гантулгатай ч, Д.Мураттай ч гар, хөлөө барилцаж, инээж ханиагаад явцгааж байсан нь энэ олон телевизийн камерын бичлэгээс төвөггүй олдоно. Хөөрхий дөө, энэ эмэгтэйчүүд ингэснээрээ 2020 сонгуулийн PR-аа эхлүүлсэн бололтой юм. Нөгөөтэйгүүр монгол хүний чанар, Монголын улстөрчдийн арга барил л харагдаж байгаа. Нэг үгээр эрчүүдээсээ үлгэрлэж байгаа нь энэ. Гэхдээ энэ нь хэр зэрэг байндаа туссаныг бүү мэд.

Харин энд ганц л үнэн үг хэлье. Хэрвээ Д.Гантулгын асуудлыг УИХ хэлэлцэхгүй, энэ “өргөс” УИХ-аас явах эсэх нь тодорхойгүй байсан бол Д.Оюунхорол тэргүүтэй эмэгтэй гишүүдээс ийм зориг гарах ч үгүй. Мөрийцсэн ч болно.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE