Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд, “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь шударга шүүхээр шүүлгэх болон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг, мөн дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

SHARE