AНУ, БНАСАУ онцгой харилцаатай болсон гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Сингапурт хоёр талын хэлэлцээрийн үр дүнгийн хамтарсан баримтад гарын үсэг зурлаа.

Ёслолын ажиллагаа Сингапурын хэсэгтэй гүүрээр холбогдсон Сентоза арлын “Капелла” зочид буудалд болсон байна. Ёслолын ажиллагаа эхлэхээс өмнө Ким Жон Уны хүрээний ажилтан цагаан бээлийгээр БНАСАУ-ын удирдагчид зориулсан үзгийг арчсан гэнэ.

Гарын үсэг зурсны дараа Трамп уг баримтыг “чухал, бүгдийг хамруулсан” гэж дүгнэсэн байна. Түүнчлэн тэрбээр хоёр улсын харилцаа одоо өмнөхөөсөө эрт онцгой болсон гэжээ. Үүнээс гадна Америкийн төрийн тэргүүний хэлснээр Ким Жон Уныг Цагаан ордондоо урихад бэлэн гэсэн байна.

БНАСАУ-ын удирдагч харин АНУ, Хойд Солонгос улс “өнгөрсөн үеийн үл ойлголцлоо мартахаар шийдсэн” гэжээ. “Түүхэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр дэлхий ертөнц томоохон өөрчлөлтийг харах болно” хэмээсэн байна. Талууд түүнчлэн хэлэлцээрийг амжилттай явуулсандаа талархал илэрхийлжээ.

Трамп, Ким Жон Ун нар өнөөдөр орчуулагчдыг байлцуулан нүүр нүүрээ харан уулзалт явуулсан юм. Сүүлд нь тэдний туслахууд нэгдсэн. Тэдний тоонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Солонгосын Хөдөлмөрийн намын орлогч дарга Ким Ён Чоль нар байлцжээ. Үүний дараа тэд хамт үдийн зоог барьж, зугаалсан байна.

Уулзалтын үеэр Трамп мэдэгдэхдээ хэлэлцээрийн эхнээс л “асар том өсөлт дэвшил” ирсэн тухай мэдэгдсэн. Харин Ким Жон Ун АНУ, Хойд Солонгосын хоорондын дээд хэмжээний уулзалт олон түмэнд шинжлэх ухааны уран зөгнөл шиг санагдаж байгаа байх гэжээ.

Баримтад юу тусгасан бэ

“Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын аюулгүй байдалд баталгаа олгох үүрэг хүлээсэн бол Ким Жон Ун дарга Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгох хэлбэрэлтгүй, бат бодлого баримтлахаа баталжээ” хэмээн уг баримтад дурджээ.

Посмотреть изображение в Твиттере

Уг баримтад зааснаар талууд АНУ, Хойд Солонгосын хооронд шинэ харилцаа тогтоохтой холбоотой асуудлаар, түүнчлэн Солонгосын хойгт энхийн дэглэмийг үргэлжлүүлэх асуудлаар санал бодлоо тодорхой солилцсон гэжээ.

Эх сурвалж: Erennews.mn

хуваалцах