Хадгаламжийн хүү яагаад буурдаг вэ?

2017 онд Монгол Улсын эдийн засаг эргэн сэргэхэд ОУВС-аас хэрэгжүүлсэн хөтөлбөр, экспортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хөрөнгөоруулагчдынитгэлсэргэсэн зэрэг нөлөөлжээ. Тиймээс ч Монголбанкбодлогынхүүгээ 14-өөс 11 хувьхүртэлбууруулж, арилжааны банкууд ч дагаад хадгаламжийн хүүгээ бууруулчихлаа.

Олон хүн эдийн засаг сэргэж байхад эсрэгээрээ хадгаламжийн хүү өсдөггүй юм байх даа хэмээн гайхширч байна. Учир нь манайх шиг дэлхийн хамгийн өндөр хүүтэй хадгаламжтай улсад бизнес эрхэлж “шатаж” байхаар, хүүгээрээ мөнгөө арвижуулж ирсэн хүн олон. Тиймээс үүнийгээ алдахыг хэн хүсэх вэ? Харин эдийн засагчид хадгаламжийн хүү буурах нь эдийн засаг эрүүлжиж байгаагийн шинж гэх юм. Учрыг хамтдаа тодруулъя.

 

Иргэдийн ёс суртахуун өндөр, ухаалаг байх хирээр “хүү” бага байдаг.

/Австрийн эдийн засагч Eugen von Böhm Bawerk/

 

Дэлхийнхөгжиж буй ихэнх улс оронд зээлийн болон хадгаламжийн хүү өндөр байдаг.Үүнд юу нөлөөлж буйг тогтоохыг эдийн засагч болгон хүсдэг. Нигерийн алдарт эдийн засагч GylychJelilov-ийн өөрийн улсын 1990–2013 оны эдийн засгийн нөхцөл байдалддүн шинжилгээ хийсний үр дүнд тухайн улсад хүүгийн төвшин бага байсан он жилүүдэд эдийн засаг нь сайжирч байжээ. Өөрөөр хэлбэл хадгаламжийн хүү бага байх нь зээлийн хүүг бууруулж, улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байсан байна.

Харин Украйн улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжих үедхүүгийн төвшин нь ДНБ-нд үзүүлэх нөлөөнь бага байсан ч шилжилтийн үеийн дараа өссөн байна. Мөн дотоодын валют бусад валютын эсрэг сулрахад хүү өсч буйг тогтоожээ. Эдгээр бүх судалгааны эцэст эдийн засагчид нэг л дүгнэлтэд хүрсэн байна.

 

Дүгнэлт: Хүү нь эдийн засгийн эрүүл мэндийг хэмждэг үзүүлэлт мөн.

 

Өөрөөр хэлбэлхүү өндөр байх нь эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгааг илтгэдэг байна. Харин эсрэгээрээ бага байвал эдийн засгийн сайжирдаг байна гэсэн үг юм. Жишээ нь, Японулсыннэгхүндноогдох ДНБ болонхадгаламжийнхүүнийтүвшинг харьцуулбал эсрэг хамаарал харагдана.

Тус улсад 1960 онднэгхүндногдох ДНБ 4.3 хувьбайсанболэдийнзасаг ньөсөжтэлэхийнхэрээрхадгаламжийнхүүнийтүвшинбуурч 0.3 хувьдхүрчээ.

Энэ нь бусад улсад ч адил байна. Сингапурчууд 1980-аад онд хадгаламжиндаа 10 хувийн хүү санал болгодог байжээ. Тухайн үед нэг хүнд ногдох ДНБ нь14 мянган ам.доллар байв.Харин 2016 оны эцсээр тус үзүүлэлт 52.6 мянган ам.доллар болж өсөхөд хадгаламж нь хүүгүй шахам болсон байна.

Тэгвэл доорх графикт зарим улсын хадгаламжийн хүү болон нэг хүнд ногдох ДНБ-ний хамаарлыг харуулжээ. Нэг хүнд ногдох ДНБ болон хадгаламжийн хүүний шугам эсрэг хамааралтайгаар далийсан байгаа юм. Өөрөөр хэлбэл эдийн засаг сэргэхээр хадгаламжийн хүү буурах нь эдийн засгийн жамт үзэгдэл юм.

Энэ жамаар манай улс замнаж байна. Тэгьэл хадгаламжийн хүү буурсан үед бусад улсын иргэд ямар арга хэмжээ авч байсан юм бол? Эдийн засагчид энэ асуултад өндөр хүүтэй хадгаламжийн бусад бүтээгдэхүүн эсвэл хөрөнгийн зах зээлд оролцох зэрэг санхүүгийн бусад хэрэгслийг сонгохыг зөвлөсөн юм.

SHARE