“Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы хаалтын ажиллагаа боллоо

Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойг угтан Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлсэн “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы хаалтын ажиллагаа өнөөдөр буюу Банкны ажилтны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Тус аяныг Төрийн банк өөрийн 500 гаруй салбар нэгжээрээ амжилттай хэрэгжүүлснийг Монголбанк сайшаан Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнд хүндэтгэлийн цом гардуулан өглөө.

SHARE