Гэрэл зургийн уралдаан дүгнэв

БОАЖЯ, НҮБ-ийн ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE) –тэй хамтран “Ногоон эдийн засаг бидний амьдралд” гэрэл зургийн уралдаан зарласан юм билээ. Уг уралдаанд байгальд ээлтэй, ногоон амьдралын хэв маяг  хэрэглээ байгаль орчин эко системийг хамгаалах үйлс, ногоон эдийн засгийн мэдлэг ойлголтыг олон нийтээд түгээж буй үйл ажиллагааг харуулсан олон сонирхолтой гэрэл зурагаар хувь хүмүүс хот хөдөөгөөс оролцсон байна. Тэднээс уралдааны комиссын шалгаруулалтаар Г.Өнөболд, Г.Эрдэнэцолмон, Г.Базаррагчаа, О.Соронзонболд, А.Будалцолмон нар бүтээлээрээ хоёр гуравдугаар байр эзэлж өргөмжлөл 500-гаас 800 мянган төгрөгийн шагнал гардав. Уг уралдааны гуравдугаар байрын шагналт, БСШУСЯ-ны харьяа Шинэ эхлэл олон улсын лаборатори сургуулийн 12 ангийн сурагч Ариунболдын Будалцолмон ярихдаа:

-Байгаль орчин ногоон хөгжлийн зорилтыг иргэн бүр хэрэгжүүлэх учиртай.  Яагаад гэхлээр хүний амьдралын утга учир байгалв орчинтой хүйн холбоотой юм. Иймээс би “Ногоон эдийн засаг бидний амьдралд” уралдааныг сонирхож өөрийн хообийн дагуу “Саран дээр усгүй” гэрэл зургийн бүтээлээрээ  оролцсон юм. Тэгээд байр эзэлсэндээ баяртай байна гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn Д.НАДМИД

SHARE