“Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөг

Төрийн банкнаас хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөгийг 6 дах жилдээ зохион байгуулж байна.  Энэхүү өдөрлөгөөр дамжуулан бидний ирээдүй болсон хүүхэд багачууд, бяцхан харилцагчиддаа урам зориг, хүсэл мөрөөдөл өгөх зорилготойгоор  2018 оны 5-р сарын 31-ний өдрийн 11:00-14:00-д БЗД-ийн 23-р хорооны Улиастайн эцсийн буудлын ЕБС-ийн 87 дугаар гадаа талбайд, 14:00-16:00-д  Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт, 2018 оны 6-р сарын 1-ний өдрийн 10:00-16:30-д Сүхбаатарын талбайд тус тус зохион байгуулна. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн та бүхнийг дараах сюрприз хүлээж байна.

Улиастай, Гачуурт тосгонд:

  • Пороро болон түүний нөхөд
  • Хөгжөөнт тоглоом
  • Шилдэг хүүхэд шалгаруулах;
  • Урлаг соёлын одод ая дууны мэндчилгээ
  • Азын сугалаа

Сүхбаатарын талбайд:

  • 10:00-16:00 цагт Хүүхдийн хадгаламж нээсэн хүүхэд бүр азын сугалаа, зайрмагтай
  • 10,000₮-өөс дээш дүнтэй Хүүхдийн хадгаламж нээсэн хүүхэд бүр оролцоно)
  • 12:00 цагаас Шатрын тэмцээн /Бүртгэл 11:00 эхэлнэ/

(27 хүүхэд Дэлхийн 3 удаагийн аварга Д.Мөнхзултай шатар тоглоно)

  • 15:00 цагаас Пороро  ба түүний нөхөд
  • 15:30 цагаас Little Pony, Өндөр хөлт АЛИАЛАГЧ, Хөгжөөнт тоглоом
  • 16:00 цагаас Азын сугалаа /500,000₮-ийн 3 азтан, 300,000₮-ийн 3 азтан 100,000₮-ийн 3 азтан/
  • Дуучин Энжи, Акробат үзүүлбэр, Эрвээхий охид, Амьд хөгжмийн хамтлаг оролцоно)

Та бүхэн гэр бүлийнхээ хамт “Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөгт хүрэлцэн ирж баяр хөөр, инээд баяслаар дүүрэн нэг өдрийг өнгөрүүлээрэй.

SHARE