“Байгаль орчны мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх болон гэрчилгээжүүлэх нь” Kанадын тэргүүн туршлага танилцуулах уулзалт семинар боллоо

БОАЖЯ-наас Канад Улсын Засгын Газрын санхүүжилттэй СЕСМИМ төсөлтэй хамтран Эко Канад болон Канадын Байгаль Орчны  Аудитын холбооны удирдлагууд хүрэлцэн ирж, Байгаль орчны үнэлгээ, аудитын эрх зүйн асуудал сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Уг сургалт нь СЕСМИМ төслийн 2018-2019 оны үйл ажиллагааны хүрээнд “Канадын байгаль орчны салбарын мэргэшсэн мэргэжилтэн, аудитор, ажлын байрны үндэсний стандарт шаардлага, тэдгээрийг мэргэшүүлэх, гэрчилгээжүүлэх, магадлан итгэмжлэх талаарх тэргүүн туршлагуудыг танилцуулах” зорилго бүхий семинар юм. Сургалтад БОАЖЯ-ны  Байгаль Орчны Нарийвчилсан Байдлын Үнэлгээ, Байгаль Орчны Алба болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний мэргэжилтнүүд оролцлоо.

Дараагийн уулзалт семинар  энэ сарын 28-ны өдөр Уул уурхайн компаниуд,  геологи болон уул уурхайн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл нарт байгаль орчны үнэлгээ, аудитын бодлого, эрх зүйн тогтолцоо, олборлох салбарт байгаль орчны мэргэжилтэн, аудиторуудын гүйцэтгэх үүрэг оролцоо сэдвээр явагдах юм.

SHARE