“Цахим ёс зүй, мэдээллийн аюулгүй байдал” сургалт зохион байгууллаа

Татварын алба “Татварын албаны мэдээллийн аюулгүй байдлын журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, албан хаагчдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Цахим ёс зүй, мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газар, Мэдээллийн технологи, статистикийн төв хамтран зохион байгууллаа.

Сургалтыг танхимын болон онлайн хэлбэрээр явуулсан бөгөөд танхимын сургалтыг энэ сарын 18-нд ТЕГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтад нийслэл, дүүргийн Татварын албадын албан хаагчид хамрагдсан бөгөөд онлайн сургалтад  хөдөө, орон нутгийн Татварын хэлтсийн албан хаагчид хамрагдсан юм.

Хөтөлбөрийн дагуу “Татварын албаны мэдээллийн аюулгүй байдлын журмын танилцуулга”-ыг МТСТ-ийн системийн ахлах инженер Г.Алтаншагай, Статистикийн үйл ажиллагааны талаар ТУАБ Б.Батсайхан, “Цахим ёс зүй, мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр Төрийн захиргааны удирдлагын газрын ТУАБ Д.Баярцэцэг, Татварын албаны хэрэглээний програмуудын талаар ТУАБ Б.Батгэрэл, нууц үгийн хамгаалалт сэдвээр, ТУБ Т.Баярмаа нар сургалт, мэдээлэл хийлээ. Мөн Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулийн хэрэгжүүлэн ажиллах, сошиал болон олон нийтийн цахим мэдээллийн талбарт төрийн албан хаагчдын ёс зүй ямар байх талаар ч мэдээлэл өглөө.

SHARE