Серена Вильямс энэ жилийн хамгийн алдартай эмэгтэй тамирчнаар шалгарчээ

АНУ-ын спортын мэдээллийн “ESPN” агентлагийн гаргасан энэ жилийн хамгийн алдартай эмэгтэй тамирчдын жагсаалтыг теннисчин Серена Вильямс тэргүүлжээ. Түүний ард мөн л теннисний Мария Шарапова, түүний эгч Венус Вильямс бичигдсэн байна.

Тус жагсаалтад ОХУ-ын уран гулгалтын хоёр алдартай тамирчин багтсан ба 16 настай олимпийн аварга Алина Загитова 20-д, харин Евгения Медведв түүнээс хоёр байрын ард жагсчээ.

“ESPN” тус жагсаалтыг гаргахдаа юуны түрүүнд тамирчдын интернет дэх хайлт, реклам сурталчилгааны гэрээ, нийгмийн сүлжээн дэх дагагсдын хэмжээг бодолцдог байна. Өнгөрсөн жилийн жагсаалтыг холимог тулааны Ронда Роузи тэргүүлж, Серена Вильямс, Мария Шарапова нар удаалсан билээ.

Эх сурвалж: news.mn Б.Сансар

SHARE