Каннын кино наадмын “Алтан дал модны навч”-ийг Хироказу Корээда гардлаа

Каннын 71 дэх удаагийн кино наадмын “Алтан дал модны навч” шагналыг Японы найруулагч Хироказу Корээда “Дэлгүүрийн хулгайчид” (“Manbiki kazoku”) киногоороо хүртжээ. “Дэлгүүрийн хулгайчид” кино Осами хэмээх ажлаасаа халагдсан ядуу япон ажилчны гэр бүлийн тухай өгүүлдэг аж. Эмээгийнхээ тэтгэврээр амьдардаг түүний гэр бүл жижиг сажиг хулгай хийж амь зуудаг бөгөөд Осами гудамжнаас хөлдөх шахсан зургаан настай охиныг олж авчирсны дараа амьдрал нь эрс өөрчлөгддөг байна.

Тусгай “Алтан дал модны навч” шагналыг Францын домогт найруулагч Жан Люк Годар “Дүр ба яриа” (“Le Livre d’image”) киногоор, Гран-при шагналыг АНУ-ын найруулагч Спайк Ли “Хар арьст КККланчин” (“BlacKkKlansman”) киногоор тус тус хүртжээ.

Бусад номинацид тэргүүлэгчид:

Шилдэг найруулга – Павел Павликовски (Польш, “Хүйтэн дайн”-“Cold War”)

Шилдэг зохиол – Аличе Рорвахер (Итали, “Лазарогийн аз жаргал” – “Lazzaro felice”), Жафар Панахи ба Надер Саевар (Иран, “Гурван нүүр” – “Three Faces”)

Шилдэг эмэгтэй дүр – Самал Еслямова (Орос, “Айка”)

Шилдэг эрэгтэй дүр – Марчелло Фонте (Итали, “Нохойчин” – “Dogman”)

Эх сурвалж: news1.mn Б.Түшиг

SHARE