Гурван хүсэл

Нэг өдөр компанийн менежер хоёр ажилтныхаа хамт өдрийн зоог барихаар гарчээ. Замдаа тэр гурав гуулин гүц олоод амсрыг нь нээж гэнэ. Тэр даруй гүцнээс шидэт Жинн гарч ирээд:

-Намайг чөлөөлсөн хүний гурван хүслийг би биелүүлэх учиртай. Та нар гурвуулаа. Иймд нэг нэг хүсэл хэл. Би ёсоор болгоё гэжээ.

Тэгтэл нэг ажилтан:

-Эхлээд би! Би Хавайд амарч, хурдан завиар зугаалж, ямар ч ажлын тухай бодмооргүй байна гэж хашгирчээ.

Түүнийг хүслээ хэлж дууссан уу, үгүй юу дараагийн ажилтан:

-Одоо би! Би ч гэсэн Хавайд амарч, дуусашгүй их зугаа цэнгэлд умбамаар байна гэв.

Хоёр ажилтныг замхран алга болоход Жинн менежерт хандан:

-Одоо таны ээлж гэлээ.

Менежер:

-Би тэр хоёрыг өдрийн зоогийн дараа ажил дээрээ ирэхийг хүсч байна гээд цаг руугаа харжээ.

Энэ түүхийн сургамж: боссынхоо урдуур орж хэзээ ч бүү дуугар.

Б.Түшиг

SHARE